НИЙГЭМ
Хот хоорондын автобусны цагийн хуваарийг хялбархан мэдэх боломжтой боллоо

Улаанбаатар - Дархан чиглэлийн авто замын ажил эхэлсэнтэй холбогдуулан Орхон, Булган, Хөвсгөл аймгийн чиглэлд зорчих хот хоорондын зорчигч тээврийн автобусыг Төв аймгийн Лүн сумаар тойруулан хөдөлгөөнд оролцуулж байна.
Түүнчлэн дээрх чиглэлийн автобуснууд батлагдсан цагийн хуваариас хоцорч ирэх тул зорчигчдыг угтан авч буй хүмүүс цагийн хуваарийн мэдээллийг 19001234 утаснаас тодруулан асуух, мөн www.transdep.mn вэб хуудаснаас автобусны байршил мэдээллийг авах боломжтой болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.