НИЙГЭМ
8713 тээврийн хэрэгсэл шалгалтад тэнцсэнгүй

Автотээврийн үндэсний төвийнхөн техникийн хяналтын 25 төвөөр дамжуулан нийслэл, орон нутгийн тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг шалгажээ. Түүнчлэн 344209 тээврийн хэрэгсэл шалгахад 8713 нь тэнцээгүй байна. Тодруулбал, өнгө үзэмжгүй 4828, ажиллагаа доголдолтой 2763, гэрэлтүүлэх хэрэгсэн нь эвдэрхий 2607, утаа их ялгаруулдаг 917 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн аж. Эдгээд тээврийн хэрэгслүүдэд бүрэн бүтэн байдлаа хангаж нэг сарын дотор үзлэгт орох хугацааг өгчээ. Зөрчлөө арилгахгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэнэ. Түүнчлэн автотээврийн хяналтын улсын байцаагч, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн цагдаагийн албанаас зөрчлийн хуулиар торгууль ноогдуулна.
С.ХОНГОРЗУЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.