НИЙГЭМ

Өнөөдөр Чех улсаас тахийн дөрвөн гүү ирж байна

Чех улсаас дөрвөн тахь өнөөдөр Монголд газардаж байна. Тодруулбал, тахийн дөрвөн гүүг Чех улсын Прага хотын амьтны хүрээлэнгээс тус улсын цэргийн агаарын хөлгөөр Монголдтээвэрлэн ирж байгаа билээ. Нэн ховордож байгаа Пржевальскийн адууг болон амьтны төрлийг хамгаалах салбар дахь Чех болон Монголын экспертүүдийн хамтын ажиллагааны ачаар жил бүр дархан цаазат Говийн Б бүс дэх тахийн тоо өсөж байна. Монгол Улс руу Европын амьтны хүрээлэнгүүдээс энэ жилийн тээвэрлэлттэй нийт 35 адууг сэргээн нутагшуулаад байна.

Аянд нэгдсэн хүн бүрт Монгол дахь багийн гишүүд гарын үсэгтэй ил захидал илгээсэн бөгөөд аянаас орсон орлого нь Монгол Улсад нэн ховордоод буйгаа бусад амьтад болох мазаалай, бөхөн болон хавтгай зэргийг хамгаалах санд орох юм. Нэг ёсондоо тахийн ес дэх удаагийн тээвэрлэлтэд Прагийн амьтны хүрээлэнд зочилж буй нийт зочдын санхүүгийн хувь нэмэрийнхүү шингэн багтаж байна гэсэн үг.

Өнөөдөр ирж буй тахийн дөрвөн гүүг Говийн Их дархан цаазат газар болон тусгай хамгаалалттай Б газарт нутагшуулна. Энд одоо тахийн сүрэг 230 гаруй болоод байна. Одоогийн байдлаар, манай улсад Хустайн нуруу, Тахийн тал, Хомын тал гэсэн гурван газар тахийн сүрэг 60 унагаар бүл нэмж, нийтдээ 600 гаруй тоо толгой болоод байна. Тухайлбал, Говь- Алтай аймгийн Бугат сумын Тахийн талд жил бүр 3-4 тахь хүргэж, нутагшуулах төсөл хэрэгжүүлж байна.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button