Дурангийн хагалгаанд 20 гаруй хүн оржээ

Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт өнгөрсөн намар аймгийн төсвөөс 40 сая төгрөгийн үнэтэй бүдүүн, шулуун гэдэсний дурангийн хагалгаа хийх HAL-RAR аппарат авч өгсөн. Үүний дагуу Мэс заслын тасаг эмчээ бэлдэж, бүдүүн шулуун гэдэсний дурангийн хагалгаануудыг хийж байгаа юм. Одоогийн байдлаар 20 гаруй хүн уг хагалгаанд ороод байна.
“Өвчтөнд зовуурь шаналгаа багатай, гарч болох цаашдын хүндрэлгүй орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлээд ажиллаж байна. Гэхдээ энэ хагалгааг хийхэд хошуу гээд багаж хэрэгтэй болдог. Нэг хошуу 800 мянган төгрөг, утас нь 25 мянган төгрөгийн үнэтэй нэг хүнд хагалгаа хийхэд 900 мянган төгрөгийн зардал хэрэгтэй болж байна. Гэвч бид өвчтөнөөс 700 мянган төгрөгийн төлбөр авч бүдүүн, шулуун гэдэсний дурангийн хагалгааг хийдэг. Үлдсэн 200 мянган төгрөгийг нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотоод санхүүжилтээр нөхөж байгаа. Ингэснээр бид алдагдалтай ажиллаж байгаа ч хүмүүс дурангийн хагалгааны талаар мэдэж, түрүүчээсээ энэ төрлийн хагалгаанд ороод явж байна” хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн зөвлөх эмч Л.Ганхуяг хэлжээ.
С.ХОНГОРЗУЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.