“Хэц” кино Олон улсын кино наадамд өрсөлдөж байна

Өнгөрсөн оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо зохиогдсон “48 цаг” 10 дахь удаагийн кино наадамд оролцож, тэргүүлсэн “Хэц” богино хэмжээний кино олон улсын кино наадмын дэлгэцнээ өнөөдөр /2020.03.06/ гарч байна.

Уг киног “Талх-77” баг 48 цагийн хугацаанд бүтээсэн бөгөөд Шилдэг эвлүүлэг, Шилдэг дууны найруулга, Шилдэг зураглаач, Шилдэг эрэгтэй жүжигчин, Шилдэг найруулга, Шилдэг бүтээл шагналуудыг хүртсэн юм.

Ингэснээр “Талх 77” баг эх орноо төлөөлөн Недерланд улсын Роттердам хотод болох “Filmapalooza” олон улсын 48 цаг кино наадамд оролцох эрхээ авч, яг одоо найруулагч Л.Базарсад, продюсер А.Тэргэл нар багаа төлөөлөн уг наадамд оролцож байна.

144 орны уран бүтээлчид өрсөлдөж буй уг наадмын шилдгүүдийн тоонд “Хэц” кино багтаж чадвал Каннын кино наадамд оролцох эрхээ өвөртлөх юм.
КИНОГ ЭНД ДАРЖ ДАРЖ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗНЭ ҮҮ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.