НИЙГЭМ

ВИДЕО: Цэнгээний газарт мансууруулах бодис хэрэглэсэн зургаан иргэнийг саатуулжээ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хууль бус хэрэглээг хязгаарах далд хэрэглэгчдийг илрүүлэх зорилгоор цагдаагийн байгууллага гэнэтийн хяналт шалгалт явуулсан байна. Тодруулбал, 2019 оны зурагдугаар сарын 14-15-ны өдрүүдэд Нийслэлийн Прокурорын газар, ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газар, Хэвлэл мэдээллийн төв, ЦДЦСНТ-ийн эрэлч нохойн алба, Нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдтэй хамтран шөнийн цэнгээний газруудад хяналт шалгалт хийжээ. Шалгалтын үеэр 40 иргэнд мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис шээснээс илрүүлэгч анхан шатны тест тавьж шалгахад зургаан иргэнээс мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь илэрсэн гэлээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй нэг үйлдэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээж холбогдох ажиллагааг явуулж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Б.ГЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button