Энтертайнмент
Шинэ үеийн залуус өөрөөр сэтгэж байна

Монголын шинэ үеийн уран бүтээлчдийн төлөөлөл болсон залуу репперүүд хамтран “Надад хамаагүй” хэмээх цоо шинэхэн уран бүтээлээ өчигдөр /2020.03.09/ олоны хүртээл болгожээ.
Тодруулбал, реппер Roockie, 168, Pacrap, Don dior, Wolfizm, Loce нар хамтран туv уран бүтээл дээр ажилласан байна. Тэд дуу хоолойгоороо дамжуулан залуу үеэ идэвхтэй, нийгмийн оролцоотой, өөрсдийн үзэл бодолтой байхыг уриалж буй аж.
Залуу уран бүтээлчид дууныхаа клипийн нэг үзэлтийг нэг төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд долоо хоногийн дараах үзэлттэй тэнцэх мөнгийг Онцгой байдлын ерөнхий газарт хандивлахаар болжээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.