Энтертайнмент
Thunder “Youtube” дээр монголын анхны 100 мянган дагагчтай соло артист болжээ

Эерэг цэнэг түгээж, хүчтэй агуулгатай дуугаараа нэрд гарсан реппер Thunder буюу Б.Өлзий-Учралыг бид бүхэн “Ахиж хоёулаа муудахгүй шүү”, “Байгаагаар минь хүлээн авах уу”, “Нэг л үхнэ” зэрэг нийгмийг зөв зүйлд уриалсан уран бүтээлүүдээр нь мэдэх билээ. Тэрээр “Цусны хорт хавдартайгаа тэмцэж байгаа Г.Батзаяа залууд зориулан “Ганцхан шалтгаан” дууны үгийг бичиж, дуучин А.Хишигдалайтай хамт дуулсан. Тус уран бүтээл олон хүнд хүрч, Г.Батзаяа ч мөн чөмөг болон цусны донороо олж, химийн эмчилгээний дараах хүндхэн хагалгаандаа орохоор бэлтгэл ажлаа базааж байна. Үүнтэй зэрэгцэн реппер Thunder “Youtube” дээр Монголын анхны 100 мянган дагагчтай соло артист болж “silver play button” авлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уйгагаүй хөдөлмөрч, авьяаслаг монгол з�##�уу цаг хугацааны ш�##�гуурыг давжээ. Амжилт