Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгох ажил эхэллээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажил өнөөдөр эхэллээ. Засгийн газраас Улаанбаатар-Дархан чиглэлийн одоо байгаа хоёр эгнээ замыг өргөтгөн шинэчилж, нэмж шинээр хоёр эгнээ авто зам барих шийдвэр гаргасан байдаг. Одоо байгаа хойр эгнээ авто замыг АХБ-ны, шинээр нэмж барих хоёр эгнээ замыг Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр барих юм.
"Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх замын зураг төсөл хийгдэн, компаниуд хоорондоо гэрээгээ байгуулан өнөөдрөөс бүтээн байгуулалтын ажил эхэлж байна.
Уг замын ажлыг 2019 оны арваннэгдүгээр сарын 1-н гэхэд замыг ашиглалтад оруулахыг үүрэгдсэн. Иймд богино хугацаанд ажлыг үргэлжлүүлэх учир гүйцэтгэгч компаниуд хамгийн сүүлийн үеийн техник, технологийг хэрэглэхээр болжээ.
Б.ТОГТУУН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.