НИЙГЭМ

Б.Энх-Амгалан: Дарханы зам дээр ажиллахуулахаар урд хөршөөс 105 хятад иргэн авчирна

УОК-ын хуралдаан өнөөдөр болж, хэд хэдэн асуудлыг шийдвэрлэжээ. Хурлын дараа Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад ажиллах 105 хятад иргэнийг урд хөршөөс чартер нислэгээр ирэх ням гаригт буюу нөгөөдөр авч ирэх болсон талаар хэлэв.

Тэднийг Монголд ирснийх нь дараа Төв аймагт 14 хоног тусгаарлах гэнэ. Тэрбээр “Эдгээр 105 иргэнийг бүтэн сайн өдөр чартераар татаж авна. БНХАУ-ын иргэд урд хөршид байхдаа коронавирусийн шинжилгээ өгч, виз авна. Монголд ирээд хөдөлмөрлөх эрхээ авна. Тэднийг онгоцноос буумагц нь Төв аймагт 14 хоногийн хугацаанд тусгаарлана. Шинжилгээний нь хариуг маш сайн харж байж ажилд нь оруулна” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button