ДЭЛХИЙ

Covid-19: Канад улс “Токио-2020” олимпод оролцохгүйгээ мэдэгдлээ

Канадын олимпын зөвлөл (COC) болон Канадын паралимпийн зөвлөл (CPC) Япон улсын Токио хотод зохион байгуулагдах зуны олимпод тамирчдаа оролцуулахгүй болсноо мэдэгджээ. Тус улсын засгийн газар шинэ коронавирусийн халдварын эрсдэлийг тооцож, ийнхүү “Токио-2020” олимпыг өнжих шийдвэр гаргасан байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олон хүн хамарсан ийм төрлийн тэмцээн, уралдааныг аль болох цуцлах, хойшлуулах зөвлөмжийг өгч буй. Канадын хувьд, энэ нь ганц тамирчдын биш бүхэл улс үндэстний эрүүл мэндийн асуудал тул ийм шийдвэр гаргаснаа онцолсон байна.

Үүний өмнө Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн товоо нэг жилээр хойшлуулсан. “Евро-2020” халдварын голомт болоод буй Итали улсад, энэ оны долоодугаар сард зохион байгуулагдахаар байсан юм.

Х.ЭРХЭС

Эх сурвалж: Olympic.ca

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button