НИЙГЭМ

ГХЯ, УОК-ын Шуурхай штаб дээр гадаадад зорчих иргэдийг бүртгэхгүй

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ГХЯ “Коронавирусийн халдвар цар тахлын хэмжээнд хүрсэн энэ цаг үед орнууд хилээ хаасаар байна. Энэ хэрээр гадаадад амьдарч буй монголчууд эх орондоо ирэх боломж хумигдаж байна. Он гарснаас хойш Монголын 21 мянган иргэн гадаадаас ирсэн. ГХЯ-ны судалгаагаар 80 гаруй оронд 190 гаруй мянга монгол иргэн амьдарч байна. Коронавирусийн халдвараас сэргийлэх арга, журмыг иргэдэд өдөр бүр мэдээлж, тарааж байгаа. Өнөөдөр гадаадын иргэдийг эх орон руугаа нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа. Мөн БНХАУ гадаадаас ирж буй бүх иргэдийг 14 хоног тусгаарлаж байгаа. Тиймээс монгол иргэд БНХАУ, ОХУ-аар дамжин ирэх боломжгүй болсон.

Монгол иргэдийг тусгай үүргийн нислэгээр авч ирэх эсэх асуудлыг одоогоор эцэслэн шийдээгүй байна. Тухайн орондоо аюулгүй байдлаа ханган, аль болох тайван байхыг гадаадад байгаа монголчууддаа уриалъя. Хэрвээ тусгай үүргийн нислэг илгээхээр болвол гадаадад байгаа иргэд ГХЯ, МИАТ-д өргөдөл бичих шаардлагагүй. Энгийн үед иргэд онгоцны тасалбар яаж авдаг билээ. Тэр журмынхаа дагуу л авах учиртайг анхааруулъя. Япон, БНСУ явъя гээд ГХЯ-нд олуулаа хандаад замбараагүй байдал үүсэх гээд байна. ГХЯ, УОК-ын Шуурхай штаб дээр гадаадад зорчих иргэдийн бүртгэлийг хийхгүй” гэсэн.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар “УОК-ын гишүүн Цагаанхүү даргатай ажлын хэсэг Алтанбулаг, Сэлэнгэ, Дархан-Уулд ажиллаж байна. Алтанбулагийн боомоор гуравдугаар сарын 18-23-нд  425 зорчигч орж ирсэн. Тэднээр асуумж бөглүүлээд нэвтрүүлсэн. Үүнтэй холбогдуулан Сэлэнгэд 196, Дархан-Уулд 173, Орхонд 86 иргэнийг тусгаарласан. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтоор орж ирсэн 306 иргэнийг тусгаарласан. Дараагийн асуудал бол Улаанбаатар руу болон бусад аймаг руу ачааны тээвэрлэлтийн асуудал. Бүгдийг нь хил дээрээс шалгаж, цагдаагийн хяналтад Улаанбаатар руу нэвтрүүлж байгаа. 60 жолоочийг хил давуулан буцаасан” хэмээв.

ШӨХТГ “Бид иргэдийн гомдол саналыг 105 дугаарын төлбөргүй утсаар хүлээн авч байна. Өнгөрсөн долоо хоногт иргэдээс 260 гаруй гомдол, санал ирсэн. Мөн нийслэлийн худалдаа, үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийлээ. Ямар нэгэн үнийн хөөрөгдлийн зөрчил илрээгүй. Эмийн сангуудад өдөр бүр шалгалт хийж байгаа” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button