НИЙГЭМ
"Истанбул-УБ-ын онгоцоор ирсэн 22 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан”

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 19-нд Истанбул-Улаанбаатар чиглэлээр ирсэн 22 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн Орхон аймагт тусгаарлагдаж буй 6 хүнээс халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 289 хүн тусгаарлагдан ажиглагдаж байна. Гуравдугаар сарын 23-нд Алтанбулагийн боомтоор ирсэн сэжигтэй тохиолдол бүхий хоёр иргэнийг Сэлэнгэ аймагт, нэг иргэнийг Орхон аймагт тусгаарлаад байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.