НИЙГЭМ
Сэлбэ голоос 53 настай иргэний цогцсыг гаргажээ

Өчигдөр /зургаадугаар 16/ 16:30 цагийн орчимд орсон түр зуурын хүчтэй борооны улмаас Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айлын гүүрээс хойш 300-400 орчим метрт үер буужээ.
Гол үерлэсэн үеэр буюу 19:25 цагт "Сэлбэ голд цогцос байна" гэсэн дуудлага онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн таван алба хаагч, нэг автомашинтай 15 км замыг туулан 19:40 цагт очиж, хаяг тодорхойгүй, иргэн Ц/53 настай, эрэгтэй/-гийн цогцсыг голоос гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Ж.ДӨЛГӨӨН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.