Гэртээ харгалзах хүнгүй үлдсэн охид өндрөөс унах гэж байсныг аварчээ

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах орон сууцны тагтнаас унах гэж байсан хүүхдүүдийг Онцгой байдлын аврагчид аварчээ. Тодруулбал, тус дүүргийн 16-р хороонд байрлах есөн давхар орон сууцны зургаадугаар давхраас бага насны хоёр хүүхэд унах гэж байна гэсэн мэдээллийг Онцгой байдлыг алба өчигдөр 19:25 цагт хүлээн авчээ.
Улмаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай 12 км зам туулан 19:41 цагт очиход тус байрны оршин суугч иргэн О-гийн охид болох 7 настай, эмэгтэй С, 7 настай, эмэгтэй Н нар тагтнаас унаж болзошгүй эрсдэлд орсон байсныг аврах ажиллагаа явуулж эсэн мэнд буулган авчээ.
Охидыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Бага насны хүүхдүүдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байхыг эцэг эхчүүдэд анхааруулж байна.
Ж.ДӨЛГӨӨН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.