НИЙГЭМ
Д.Нямхүү: Хоёр өвчтөн эдгэрсэн тул өнөөдөр эмнэлгээс гаргана
Өнөөдөр /2020.03.30/ ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,
"Өчигдөр буюу гуравдугаар сарын 29-нд улс даяар сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Мөн коронавирусийн анхны тохиолдлын хавьтал болон 59 хүнд гурав дахь удаагаа давтан шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан.
ХӨСҮТ-д шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдон эмчлэгдэж байсан хоёр хүнийг өнөөдөр эмнэлгээс гаргана. Таван зүйлийн шинжилгээ авахад сөрөг гарсан, мөн эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тул эдгэрсэн гэж үзнэ. Тэднийг 14 хоног тусгаарлаж, ажиглана.
Мөн өчигдөр нийт 26 хүнд давтан шинжилгээ хийхэд хариу сөрөг гарлаа” гэлээ.
Х.ЭРХЭС















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.