“Макдональдс”-ийн сүлжээ ресторанууд улсынхаа шийдвэрийг дагасангүй

Коронавирусийн дэгдэлтээс иргэдээ хамгаалах нийгмийн хариуцлагын хүрээнд Их Британи улсад үйл ажиллагаа явуулдаг Макдональдсийн 1270 сүлжээ ресторанууд өнөөдөр /2020.03.23/-нд хаалгаа барьсан. Тус компани 2020.04.05-ны хүртэл ажилчдынхаа цалинг бүтэн олгохоо зарлаад байсан. Түүний дараагаас Франц, Итали, Испанид Макдональдсийн сүлжээ ресторанууд хаагдсанаар санхүүгийн хувьд хүндрэл үүсээд буй.
Гэвч зөвхөн АНУ-д тус рестораны сүлжээ рестонууд хэвийн цагийн хувиараар ажиллаж буй бөгөөд сүүлийн гурван сарын хугацаанд нийт орлого ердөө 13 хувиар л буурсан үзүүлэлттэй байна.
Иймд Олон улсын ажилчдын нийгэмлэгийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Нил Бисно, тус сүлжээ ресторанууд АНУ-ыг коронавирусийн эрсдэлд оруулж буйг хэлсэн юм. Түүнчлэн тус сүлжээ ресторанд ажилладаг ажилчдын 90 орчим хувь нь хувийн хамгаалах хэрэгсэл, амны хаалтгүйгээр иргэдэд үйлчилж буй нь өөрсдийгөө түүнчлэн нийт иргэдийг аюулд учруулж байгааг онцлов.
МакДональд компанийн ажилтан Бартоломе Перез, Лос Анжелест хэдэн өдрийн турш эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулсан аж. Тэрээр тус компани өөрсдийн эрх ашгийг ажилчдаасаа дээгүүр тавьж байна. Хамгаалах хэрэгслийг ажилчиддаа түгээдэггүй гэсэн юм.
Эх сурвалж: https://www.bbc.com/











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.