Нийгмийн

Автомашинтай ажилгүй иргэдээ СТАНДАРТЖУУЛЖ таксинд явуулъя

Нийслэл, аймаг, сумын төвүүдэд автомашиныг тэгш сондгойгоор нь ялгаж, замын хөдөлгөөнд оролцуулна гэдгээ ОУК-ын шуурхай штабаас зарлав. Гэвч уг асуудлыг Засгийн газраас үгүйсгэж, төрийн шийдвэрүүд хоорондоо зөрсөн юм.  Хэрвээ хөдөлгөөн хязгаарлачихвал нэг автомашинтай өрх долоо хоногийн 2-3 өдөр хөдөлгөөнд оролцох боломжгүйд хүрнэ. Үүнийг дагаад нийтийн тээвэр,такси үйлчилгээний эрэлт нэмэгдэнэ гэсэн үг.

Уг нь Улсын онцгой комисс иргэдийн хөдөлгөөнийг саармагжуулах зорилгоор эл шийдвэрийг гаргаж буй. Гэвч бодит байдал дээр нийтийн тээвэр зорчих иргэд ихсэж, нэгэндээ хүрч, түлхэлцэж, шахцалдаж явах нь илүү эрсдэл дагуулахаар байна. Эрүүл мэндийн яамнаас “Олон хүнтэй газар аль болох бага яв” гэж өдөр бүр сануулж байгаа. Тэгсэн мөртлөө иргэдийг автобусаар зорчиж, нүүр тулах зайнд нэгэнтэйгээ ойр явах сонголтыг шууд тулгав гэх бухимдал үүсээд байна.

Нийтийн тээврээр зорчихгүйн тулд такси барилаа гэж бодъё. Ихэнх таксины жолооч маск огт зүүхгүйн дээр автомашин нь маш бохир байдаг.Тэд үйлчлүүлэгчтэйгээр улс төр, нийгмийн амьдралын хүрээн дэх сэдвүүдээр “буу халж”, тамхи татаж, илүү мөнгө нэхэн танхайрах нь хэвийн үзэгдэл. Шуудхан хэлэхэд, вирүсийн тархалтын үеэр манай таксичид ийм “хард рок” хэлбэрээр үйлчилгээ үзүүлж яав ч болохгүй.

Мэдээж вирүсийн тархалттай эмзэг үед  автомашины хөл хөдөлгөөнийг хязгаарлаж болно. Гэхдээ  өөрсдийн эрүүл мэндээ хамгаалахын тулд зорчих тээврийн хэрэгслээ чөлөөтэй сонгох боломжийг нь иргэдэд хангаж өгөх ёстой билээ. Одоогийн нөхцөл байдлаас харахад, нэг талд нийтийн тээврээр зорчихоос айсан хувьдаа автомашинтай иргэд, нөгөө талд автомашинтай ч хийх ажилгүй баахан залуус байна.

Тэгвэл эдгээрийн эрэлт, хэрэгцээг нийлүүлье. Автомашинтай ч тодорхой ажил эрхлэхгүй байгаа иргэдээ нэгдсэн журмаар бүртгэж, тодорхой стандарт тавьж, дугаарын хязгаарлалтыг нь зохицуулах байдлаар такси үйлчилгээнд явуулъя. Гол нь, бүртгэлд орсон таксидчдад автомашинаа цэвэрхэн байлгах, байнга ариутгах, элдэв бус “бүдүүлэг” авир зорчигчид гарахгүй байх зэрэг нийтлэг дүрэм тогтоож болно.

Ингэснээр нэг талд нийтийн тээврээр зорчих иргэдийн хэт их бөөгнөрөл саарч, нөгөө талд ажилгүй иргэд бэлэн мөнгөний эргэлттэй болох боломжтой. Бид богино хугацаанд журамлагдаж, цэгцтэй амьдарч чаддаг улс гэдгээ дэлхийд харуулж чадсан. Энэ удаад ч бас яагаад автомашинтай ажилгүй иргэдээ хурдхан шиг зохион байгуулалтад оруулж,хөдөлгөөн хязгаарлалтын үеэр зохист арга хэмжээ авч болохгүй гэж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 13, 2020 14:54

Битгий тэнэгт. Би буруу рультай, стандарт бус, орк дугаараар дуртай нь хагаа хийдэг, шивэр үнэртсэн такситай хотод амьдармааргүй байна. Стандарт такситай хятад, япон, кореа, синга улсуудын хот шиг бүх юм нь тодорхой хотод аж төрмөөр байна.

Зочин
Зочин
4 сар 14, 2020 01:09
Reply to  Зочин

burtgeld orson oroogui gar urguh amitan munddaggui moo

Холбоотой мэдээ

Back to top button