НМХГ: Эрсдэлтэй үнэлгээ авсан 29 цэцэрлэгийн нэрсийг зарлалаа

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн цэцэрлэгүүдэд хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийсэн. .Шалгалтад 274 цэцэрлэгийг хамруулсан бөгөөд боловсрол, эрүүл ахуй, барилга техник, хүнсний чанар стандарт, байгаль орчин зэрэг таван чиглэлээр явуулсан шалгалтаар 2860 зөрчил илрүүлж, 44 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Тухайлбал, шалгалтад хамрагдсан цэцэрлэгийн 25 хувь нь мэргэжлийн эрхлэгчгүй, 53 хувь нь мэргэжлийн багшгүй, 23 хувь нь гэрчилгээгүй туслах багштай байсан бол хувийн цэцэрлэгийн 50 хувь нь зориулалтын байргүй, 84 хувь нь тоглоомын талбай, биеийн тамирын заалгүй зэрэг зөрчил илэрчээ.
Товчхондоо, шалгалтаар 20 цэцэрлэг бага эрсдэлтэй, 63 цэцэрлэг дунд эрсдэлтэй, 25 цэцэрлэг өндөр эрсдэлтэй гэж үнэлэгджээ. Өндөр эрсдэлтэй цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэх аж. Мөн тусгай зөвшөөрлийн эрх нь 2017, 2018 онд дуусан байхад үйл ажиллагаагаа явуулсаар байгаа хоёр цэцэрлэг, шалгалтаас санаатайгаар зугтсан гэх Баянгол дүүргийн хоёр цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг хүргүүлэх юм байна.
Түүнчлэн шалгалтад хамрагдсан төрийн өмчийн цэцэрлэгийн 15 хувийнх нь барилга байгууламж хуучирч, хүчин чадлаас 1.2-2.5 дахин их хүүхэд хүлээж авч байгаа нь эрүүл ахуйн нормоос 0.5-2 дахин их байгаа аж. Энэ нь халдвар хамгааллын дэглэм алдагдах, бага насны хүүхдийн дунд халдварт өвчин дамжих нөхцөл болж байна гэж үзжээ.
Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу цэцэрлэгийн багшийг зургаан сард нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах ёстой ч энэ тушаал хэрэгжихгүй байгаа бөгөөд цэцэрлэгүүдийн 10 орчим хувь нь ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулалгүй ажилд авсан байдаг аж.
Мөн НМХГ-т боловсролын хяналттай холбоотой ирж буй гомдлын 10 хувийг багшийн ёс зүйтэй холбоотой гомдол эзэлдэг бол долоон хувийг нь туслах багшийн ёс зүйтэй холбоотой гомдол эзэлдэг юм байна. Шалтгаан нь туслах багш бэлтгэх түр сургалтын чанар хангалтгүй байгаатай холбоотой ажээ.
МХГ-аас өнөөдөр дээрх шалгалтын дүнд үндэслэн "Хамгийн их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн цэцэрлэгүүдийн нэрс"-ийг олон зарласан. Тодруулбал, эдгээр цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоох хүртэлх арга хэмжээ авахаар холбогдох байгууллагууд ажиллаж байгаа гэсэн үг юм. Үйл ажиллагааг нь хаахаар сануулсан 26 цэцэрлэгийн 24 нь хувийн цэцэрлэг байна.
Дүүрэг | Цэцэрлэгийн нэрс | Эрсдэлийн хувь | |
1 | НМХГ | Чин-Хур | 65% |
2 | Төгөлдөр ой | 68% | |
3 | ХУД | Шинэ идэр | 70% |
4 | Жаргалтай ирээдүй | 67% | |
5 | Орхоны багачууд | 59% | |
6 | Бяцхан найзууд | 59% | |
7 | Очхон | 59% | |
8 | Амин ирээдүй | 59% | |
9 | БГД | Калланы хүүхдүүд | 67.6% |
10 | БЗД | Ногоохон | 59.1% |
11 | Намууг гоё | 61.2% | |
12 | Дондогмаа | 63.2% | |
13 | Номтын найзууд | 57.1% | |
14 | Бүжинлхам | 57.2% | |
15 | Цогзоохой | 65.7% | |
16 | Эрэл | 61.2% | |
17 | Ханбилгүүдэй | 63.2% | |
18 | Эрдмийн чуулган | 57.1% | |
19 | СХД | Бяцхан хун | 67.6% |
20 | Тэнэрлэг хүүхдүүд | 59.1% | |
21 | 127 дугаар цэцэрлэг | 61.2% | |
22 | ЧД | Даргиатын жаалууд | 63.2% |
23 | Цэцэнхүү | 57.1% | |
24 | Хайлаастын багачууд | 57.2% | |
25 | 220 дугаар цэцэрлэг | 61.2% | |
26 | Мандах наран | 65.7% |
Г.ҮҮЛТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.