ДЭЛХИЙЭнтертайнмент
Леди Гага үнэ төлбөргүй тоглолт зохион байгуулна

АНУ-ын дуучин Леди Гага коронавирустэй тэмцэх зорилгоор томоохон арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.
Дуучин бүсгүй олны танил найзуудтайгаа хамтран хандивын сан байгуулсан аж. Хандиваар нийт 35 сая ам.доллар цугларчээ. Тэрээр ганц хандивын аян өрнүүлээд зогссонгүй. Энэ сарын 18-нд алдарт дуучид, хөгжимчидтэй хамтран дэлхий даяар шууд дамжуулах том тоглолт зохион байгуулахаар болжээ.
Леди Гага "Тус тоглолтод Элтон Жон, Билли Айлиш, Паул Маккартни, Стив Вондер, Крис Мартин, Аланис Моррисетте гэсэн одод оролцох хэрэгтэй байна” гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: independent.co.uk







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.