НИЙГЭМ

Т.Бархүү шагналын мөнгөнөөсөө Б.Амингэрэл охинд хандивлажээ

Дэлхийн болон Монголынхоо алдартай урлагийн оддыг нэгэн тайзнаа гаргаж чаддаг “Яг түүн шиг” шоуны хагас финалын дугаар зургадугаар сарын 30-ны өдөр болж өндөрлөсөн. Хагас финалын дугаарт авьяаслаг оролцогч Т.Бархүү шоуны оролцогч, дуучин Б.Амархүүг яг түүн шиг дуурайж, ялагчаар тодорч, арван сая төгрөгийн эзэн болсон юм.

Өмнө нь "Шагналын мөнгөө ард түмэнтэйгээ хуваалцана. Чухам юу хийхийг одоо сайн хэлж мэдэхгүй байна" гэж хэлж байсан Т.Бархүү хэлсэндээ хүрч, өвчиндөө шаналж буй Б.Амингэрэл охинд хандив өргөжээ. Б.Амингэрэл охины хувьд БНСУ-д элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхийн тулд 440.000.000 сая төгрөг шаардлагатай байгаа  билээ.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button