НИЙГЭМ

Төв цэнгэлдэх орчмын барилгуудын үйл ажиллагааг наадам дуустал зогсоолоо

Иргэдийн ая тухтай, аюулгүй баярлах нөхцөл бүрдүүлэх зорилгоор Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчмын барилгуудын үйл ажиллагааг 2019 оны долоодугаар сарын 8-16-ны өдрийг дуустал түр зогсоолоо.

Үүнд:

1. Хурд группийн захиалгаар баригдаж буй Цэнгэлдэх хотхон,

2. Академи хороолол,

3. Хүннү 222 хороололын барилгууд,

4. “Мон-Аса” ХХК-ны захиалгаар баригдаж буй 21 давхар оффис үйлчилгээний барилга,

5. “Суруга девелопмент” ХХК-ны захиалгаар баригдаж буй Суруга центр 2 төслийн барилга, Хобби сургуулийн захиалгаар баригдаж буй ерөнхий гүйцэтгэгч “Бат дөрвөн баганат” ХХК Хобби сургуулийн цогцолбор 8 блок барилга,

6. “Эрчимт сүлжээ зам” ХХК-ны захиалгаар баригдаж буй ерөнхий гүйцэтгэгч “Дельта констракшн” ХХК 7 блок 16 давхар Токио таун төслийн барилга,

7. “Нарантуул трейд” ХХК-ний захиалгаар баригдаж буй 11 блок 172 айлын орон сууц SS garden цогцолборын барилга,

8. Донгхун глобал ХХК-ны захиалгаар баригдаж буй ерөнхий гүйцэтгэгч “Бүти” ХХК-ны 4 блок, Хасвилл хотхоны 2 дугаар ээлжийн барилга, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны захиалгаар баригдаж буй ерөнхий гүйцэтгэгч Жунсон ХХК 920 хүүхдийн 130 дугаар сургуулийн барилга,

9. Тайм констракшны захиалгаар баригдаж буй 16 давхар 5 блок ерөнхий гүйцэтгэгч Титан тару констракшн Сити молл цогцолборын барилга,

10Алтай холдинг ХХК-ны захиалгаар баригдаж буй Имарт дэлгүүрийн барилга,

11. “Сонгдо монголиа” ХХК-ны захилгаар баригдаж буй 20 давхар 1 блок худалдаа үйлчилгээний барилгууд зэрэг 14 байршилд 12 захиалагчтай 58 блок барилгын үйл ажиллагааг түр зогсоох, зогсох үеийн аюулгүй ажиллагааг хангах талаар мэдэгдэл хүргүүллээ гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button