Т.Нарсар: “Хурд”-аас гарсан, орсныг минь мэддэггүй хүмүүс ч бий. Сонин сэдэв биш шүү дээ

Миний өмнө нэгэн үе “Хурд” хамтлагийн гишүүн явсан гитарчин, продьюсер Т.Нарсар суулаа. Бараг нэг жилийн өмнө хүү Н.Эрхэмбилэгтэй нь бөмбөр гэдэг хөгжмийн талаар ярилцаж байхад тэрбээр хамт байлцаж таарсан юм. Од хамтлагийн гишүүнээс даруу продьюсер болсон түүнтэй ярилцах юм сан гэсэн хүсэл тэндээс эхтэй.
Өнөөдөр тэр тайзан дээр амьдрах гэж “шатаагүй”. Харин “Нар сар” студи, хүүгийнхээ 10 гаруй жил тоглож яваа “Drumstick” хамтлагийн хамт урлагт даруухан хөдөлмөрлөж буй эцэг.
-БИ ДАХИАД Л ТЭГЭЭС ЭХЭЛСЭН-
-Та “Хурд” хамтлагийн гишүүн байснаараа олны танил. Харин сүүлийн 10 жилд “Нар сар студи” гэх нэр хүмүүсийн чихэнд сонсдох болсон. “Хурд”-аас та хэдэн онд гарсан билээ?
-2008 онд гарсан. 12 жил өнгөрсөн юм уу даа.
-Олон жилийн өмнө болсон явдлаас ярилцлагаа эхлүүлж байгаад уучлаарай. Рок, попын ертөнцөд байр сууриа нэгэнт тамгалчихсан “ланзгар” хамтлагаас гарч, бие даах хэр зориг шаардсан шийдвэр байв?
-Том шийдвэр шүү дээ. Дахиад бүхнийг тэгээс эхэлнэ гэсэн үг. Хурд хамтлаг ч бас тэгээс л эхэлж байсан. Бид “Нэгэн зүгт хамтдаа хөдөлнө” гэж эхлээд 15, 16 жилийн урт замыг цуг туулсан. “Хурд”-ын эхлэл ид зах зээлийн үе дээр таарсан. Хамаг нарийн мэргэжлийн хүмүүс амьдралын эрхээр наймаачид болоод л. Бараа таваар ч элбэг биш. Ер хүмүүс гадаадын орнуудыг ихээр зорьж, наймаа арилжаа хийцгээж эхэлсэн цаг. Харин миний хувьд ч, “Хурд”-ынхны хувьд ч гадагшаа явах бодол байгаагүй. Одоо ч байхгүй. Энэ бодлоороо зах зээлийн шуургыг сөрж, унахдаа унаж, босохдоо босож явсаар энэ хугацааг үдсэн. Тэгээд бие даана гэдэг дахиад л бүхийг эхнээс нь эхэлж буй хэрэг.
-Их хүссэн болоод л тэгж шийдсэн байх?
-Одоо хүссэн гэхэд хаашаа юм, хүсээгүй гэхэд ч хаашаа юм. Зүгээр л нэг тийм зүйл болсон. Айхтар нарийн “ингээд, тэгээд” гэж ярихыг хүсэхгүй байна. Ерөнхийдөө би дахиад л тэгээс эхэлсэн.
-Дахин тэгээс эхлээд 12 жилийг үдчихэж. Одоо та урлагийн ертөнцөд хэр амжилттай ажиллаж байна вэ?
-Ямар ч байсан тодорхой хэмжээнд амжилттай яваа шүү. Тэр үед бол хамтлагаараа, хамтаараа зүтгэж байлаа. Одоо айлаар бол аав болоод, өрх тусгаарлаад зүтгэж байна. Яг хувь өөрийн уран бүтээл гэвэл нийт ажлын 50 орчим хувийг эзэлж байх шиг, дээд талдаа. Ер нь л өөрийн гэхээс илүү өрөөл бусдын, ялангуяа залуус, хүүхдүүд рүү чиглэсэн ажил хийж байна. Сүүлийн 10 жилд зөвхөн өөрийнхөө төлөө л хөдөлмөрлөсөн хэрэг огт биш юм. Ажиллах чиглэл өөрчлөгдсөн нь үнэн. Гэхдээ урлаг дотроо.
-Тийм шүү. “Нар сар” студи ихэвчлэн залуу үеийг дэмжих чиглэлд үйл ажиллагаа явуулдаг нь харагддаг?
-Тийм. Ер нь урлагийн хүн тийм байх ч ёстой юм. Ганцаараа л хөгжөөд явах утгагүй хэрэг шүү дээ. Энэ бол нэг талаасаа нийгмийн хариуцлагын асуудал. Урлагийнхныг улсаас дэмжиж, тэтгээд байх нь ховор. ЖДҮ-г дэмжих сан гэдэг шиг урлагийг дэмжих сан, хөтөлбөрүүд байдаггүй. Ер нь төрийн хувьд анхаарлын төвд биш салбар л даа. Тэглээ гээд гомдоллож буй хэрэг биш. Бурхнаас “Чи үүнийг илүү сайн хийж чадна” гэж өгсөн тэр зүйлээ л баяртай хийж явна. Урлаггүй улс гэж хаана ч байхгүй. Иймд хөдөлмөрлөж л байна. Урлаг бол цагаан зам, сайхан мөртэй, хамгийн гэгээлэг салбар шүү дээ.
-ӨНӨӨДӨР НАМАЙГ “ХУРД”-ААС ГАРСАН, ОРСНЫГ МЭДДЭГГҮЙ ХҮН Ч БАЙДАГ-

-Таны үндсэн мэргэжил юу вэ?
-Би ер урлагийн чиглэлийн сургууль төгсөөгүй. Гитарыг 100 хувь практикаар сурсан гэж болно. Харин СЭЗИС-ийг Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн. Хийж яваа ажлаасаа шал өөр мэргэжлээр суралцсан л даа. Тэгээд ч Монголд гитарын ч гэдэг юм уу бөмбөрийн сургууль гэж байхгүй. Гэхдээ урлагийн ажил онолоос илүү практик дээр явдаг, сэтгэлгээний зүйл. Яаж сэтгэж байна гэдгээс 100 хувь хамаардаг салбар.
-СЭЗИС төгссөн залуу “Хурд” хамтлагийг байгуулалцаж байжээ?
-Тийм. Би сая хэлсэн, тэгээс эхэлсэн гэж. Бид бүгд 20-р сургууль төгссөн, нэг үеийнхэн л дээ. “Ган зам” чуулгад тоглоцгоодог. Ер нь социализмын үед сургууль болгон доороо амьд хөгжмийн хамтлагтай байсан. Тэдний нэг л дээ, “Ган зам” чуулга. Үүнээс эхлэлтэй юм.
-Таны үг, аяыг нь зохиосон дуу “Хурд”-д хэр олон бий вэ?
-Цөөн биш, тодорхой хэмжээнд бий.
-Өнгөрсөнд хийж бүтээсэн зүйлсээ та өөртөө хэр үнэлж явдаг вэ. Магадгүй ганц, нэгээс нь жишээ татаж яривал?
-Ганцаар тогтохгүй зүйлс бий. Урлагт хөдөлмөрлөсөн энэ он жилүүд зарим хүний нүдээр урт, зарим хүний нүдээр богино л хугацаа байх. Өөрөө өөртөө үнэлж явдаг олон ажил байна. Яг, “энэ, тэр” гэж сүржин зарлах нь утгагүй юм биш үү?
-Та асуултад их даруу хариулах юм. Тэр үеийн уран бүтээлчид одоо ч тайзан дээр “Би” имижээ хадгалж явна. “Хурд” одоо ч тоглож байна.
-Би тоглолт хийхгүй байгаад байна гэж үү?
-Урт үргэлжилсэн амжилтаас татгалзаж, хүмүүсийн харцнаас буусан тухайд тань л асуух гэсэн юм. Одоо та үеийн уран бүтээлчдийнхээ дэргэд харьцангуй даруухан амьдарч байна шүү дээ?
-Энэ бол хувь хүний үзэл бодлын л асуудал байх. Миний хувьд ганц юм хийчхээд л түүнийгээ сурталчлаад, телевизээр гараад яваад байхыг боддоггүй. Ард түмэн бүгдийг ялгаж, салгаж байдаг. Хүмүүс шиг лайв хийгээд л, өөрийгөө пи-ардаад л байхаас илүү бодитой юм хийж бүтээе л гэж боддог. Тэглээ ч хүний нүднээс айхтар нуугдаад байгаа зүйл алга. Зүгээр “Би ингэлээ, тэглээ” гээд яриад явахыг хүсдэггүй.
-Та од хамтлагийн гишүүн байсан хүн. Уран бүтээлчийнхээ хувьд мартагдах вий гэх айдас төрөхгүй байна уу?
-Од, од бишдээ гол биш л дээ. Ерөнхийдөө чиний асуултууд голчлон “Хурд” хамтлаг руу чиглээд байх шиг байна. Яах вэ, үнэхээр энэ надтай 100 хувь холбоотой сэдэв. Өнөөдөр намайг “Хурд”-аас гарсан, орсныг мэддэггүй хүн ч байдаг. Гэхдээ тэнд нэг орон зай ч гэдэг юм уу, байр суурь ч гэдэг юм уу, нэг юм байгаад л байдаг шиг байгаа юм. Ингэж л хэлье, бусдаар сайн мэдэхгүй.
-НИЙГЭМД БУРУУ ҮЛГЭР ДУУРИАЛ ӨГӨХГҮЙ БАЙХ ТАЛ ДЭЭР “DRUMSTICK”-ИЙН ЗАЛУУС МАШ САЙН-

-Цаашид ч энэ имижээрээ амьдрах уу?
-Продюсерын ажлаа үргэлжлүүлнэ. Хувь уран бүтээлчийн хувьд ч шинэ уран бүтээл хийнэ. “Drumstick” хамтлаг цааш явна. Би ер нь хүмүүсийн хийгээгүй зүйлийг хийхийг хүсдэг юм. Сүүлийн үед урлагийн ертөнцөд “цус ойртолт” гэмээр зүйл ажиглагдах болсон. Ая аялгуу нь ч, шүлэг үг нь ч хоорондоо айхавтар адилхан дуунууд, адилхан хамтлагууд төрж байна. Энэ цусыг холдуулъя гэж, өөр юм хийе гэж бодоод яваад байгаа юм.
Өнөөдөр бөмбөрийн ковэр хийдэг хүн сонирхогчийн хувиар байгаа л байх. Харин дэлхийн стандартад нийцүүлж, мэргэжлийн хүрээнд хийж байгаа уран бүтээлч энэ хэдээс /Drumstick хамтлагийн гишүүдийг хэлж байна, Сурв/ өөр алга байна. Манайхан дууг бол зөндөө ковэрлолоо. Хөгжмөөр ковэр хийдэг нь ховор байна гэдгийг олж хараад, манай студи энэ чиглэлд илүүтэй ажиллаж байна. Давхар нийгмийн хариуцлагаа ч сайн ухамсарлана. Сая “Залуус коронавирусийн эсрэг нэгдэж байна” онлайн тоглолтыг TV5 телевиз, НГБХЗХГ-тай хамтарч зохион байгууллаа. Хүн болгон бухимдаж, стресстэж байгаа энэ үед үр дүнтэй, зөв ажил боллоо л гэж харж байна.
-Та хөдөлмөрлөөд л байна. Юунаас та хамгийн их таашаал авдаг вэ?
-Бүгдээрээ шүү дээ. Дуу гаргалаа ч тэр нь, санаа орж ирлээ ч тэр нь. Манай уран бүтээл зөв цагтаа, зөв хүмүүстээ хүрч байгаа нь харагддаг. Заавал ямар нэг рекламны паузгүйгээр хүмүүст хүрч байна. “Drumstick” хамтлагийн гурван гишүүн 1-р ангиасаа хойш нэг ангид сурч төгссөн залуус. Одоо хэр хамтдаа явж байна. Ер нь урлагийн хүмүүст уран бүтээлээс гадна үлгэр дууриал үзүүлэх байдал чухал гэж би хардаг. Урлагийнхан гэхээр л хар тамхи татсан, хүн амьтан барьж зодсон хүмүүс гэх маягийн ойлголт байдаг. Мэдээж нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг, тийм зүйлс бий л дээ. Нийгэмд буруу үлгэр дууриал өгөхгүй байх тал дээр манай залуус маш сайн. Өнөөдөр тэгтлээ нэрд гараагүй ч, чадах чадахаараа нийгмийн хариуцлагаа ухамсарладаг. Гуравдугаар сарын 8-нд рок, попынхон энд тэндхийн том стадионд тоглодог. Бид өнгөрсөн жил, гуравдугаар сарын 7-нд эмэгтэйчүүдийн хорих анги дээр тоглосон. Тэдний сэтгэл санааг маш их өргөсөн. Энэ мэтчилэн нийгмийн хариуцлага талдаа хичээдэг юм.
-“Drumstick” хамтлаг байгуулагдаад хэдэн жил болж байгаа билээ?
-Дөрвөн жил гэж явдаг. Яг амьд хөгжмийн хамтлаг болсон нь шүү дээ. Түүнээс бөмбөрийн хамтлаг гээд 1-р ангиасаа хойш явсан тухай нь би сая ярилаа. Гол нь аль нэг байгууллагатай ганц жилийн гэрээ хийгээд, нэг хоёр дуу хийчхээд тэр нь хүнд хүрсэн үгүй нь мэдэгдэхгүй алга болдог хэлбэрт биш, урт хугацааны ажил л төлөвлөж байна даа.
-Энэ хамтлагт таны хүү бий. Эцэг хүн биелүүлж амжаагүй мөрөөдлөө хүүдээ өвлүүлэхийг битүү хүсдэг гэлцдэг. Ер нь гаднаасаа хүүгийнхээ төлөө л ажиллаад байх шиг харагдах тал бий?
-“Drumstick” хамтлаг дээр арай илүү цаг зарцуулж байгаа болохоор л тэр байх. “Нар сар” студийн ажил ганцхан хамтлагтай ажиллаад хязгаарлагдахгүй шүү дээ. Хувь уран бүтээлчдийн, сургалтын зэрэг олон ажлыг зэрэг явуулсаар, урагшилсаар байна.
-Та “Drumstick”-ээ ямар хамтлаг болж төлөвшөөсэй гэж хүсдэг вэ?
-Сайн хамтлаг болоосой л гэж.
-Сайн гэдэг нь?
-Өргөн хүрээний ойлголт л доо. Хамгийн түрүүнд олон нийтэд зөв үлгэр дууриал өгдөг байх. Архи уух, тамхи татах нь байдаг л зүйл мэтээр ойлгогддог. Уг нь урлагийн хүмүүст бол байж боломгүй зүйл шүү дээ. Тэгээд мэдээж уран бүтээл нь ард түмэн зөв талаасаа, сайн хүрэх учиртай. Ард түмэн уран бүтээлээс нь таашаал авч байх ёстой. Бас тууштай байх чухал. Хоёр жил болоод л гутраад, бутарчихвал ямар ч хэрэг байхгүй.
-ХӨДӨЛМӨРЛӨЖ БАЙСАН. САЛСАН. ТЭГЭЭД Л БОЛОО-

-Та энэ салбарт хүч үзээд, завиа хөмрүүлчхэлгүй 10 гаруй жил амьдарлаа. Юм хийхэд саад, тээг болдог зүйлс ихэвчлэн юу байдаг вэ?
-Ер нь хүн болгоны амьдралд болж бүтэхгүй зүйлс байж л байдаг шүү дээ. Хүссэн, санасан юм 100 хувь биелнэ гэж хаа байх вэ. Мэдээж хааяа бодолхийлэх, сэтгэл санаагаар унах өдөр бий. Гэхдээ бүтэж байгаа нь бүтэхгүйгээсээ илүү байдаг юм.
-Нийгмээс, системээс хэр бурууг эрдэг хүн бэ, та?
-Байхгүй ээ. Урлаг өөрөө маш том салбар. Уг нь заавал мөнгө төгрөг өгөхдөө биш, төрөөс тодорхой бодлогоор дэмждэг байвал л зүгээр юм. Эхлээд урлаг гэдэг улс орны хөгжилд хэрэгтэй зүйл гэдгийг ядаж салбарын сайд нь ойлгодог байх хэрэгтэй. Мэддэг байх хэрэгтэй. Ядаж урлагийг мэддэггүй юм гэхэд урлагт дуртай байх хэрэгтэй. Дургүй бол юу ч хийхийг хүсэхгүй нь ойлгомжтой. Ер нь энэ ганц хаягдсан салбар шүү дээ. Барилга, байшин барих асуудал бодлого биш. Хөдөлмөрлөж буй хүмүүсийг яаж дэмжих вэ гэдэг бол бодлого. Шүүмжилье гэвэл энийг л хэлмээр байна. Түүнээс нэг их ач холбогдолтой яриа биш байх гэж бодож байна.
Чи гол юмандаа хариулт авч чадаж байна уу. Би хадуураад байна уу?
-Нэг л часхийж өгөхгүй л байна.
-Часхийлгэх асуултаа асуухгүй юу.
-Супер хамтлагийн гишүүнээс татгалзаж, чимээгүйхэн, өөрийнхөөрөө хөдөлмөрлөж яваа хүнийг уудалбал сонин зүйл их гарах байх гэж таныг зорьсон юм. “Хурд”-ын тухай туж асуух танд тийм ч тааламжтай биш байна уу?
-Тааламжтай байх нь хаашаа юм. Тааламжгүй байх нь ч бас хаашаа юм.
-“Хурд”-аас гарсантай холбоотой төвөгтэй мэдрэмж тээж үлдсэн юм уу. Ямартай ч ярих дургүй юм байна?
-Нэг их төвөгтэй юм алга. Яривал ярина. Гүн шархлаад л, янз бүр юм бодогдоод л, эмзэглээд байдаг юм байхгүй. Тухайн үед болж байсан л зүйл шүү дээ. Бие биедээ аймаар хайртай гэж байгаад амьдралын туршид хэнээсээ ч болдог юм, салчихсан эр, эм хоёр байж л байдаг. Сална гэдэг чинь ер иймэрхүү л асуудал. Зодоон нүдээн болоод л, тийм юм ерөөсөө байхгүй. Хөдөлмөрлөж байсан. Салсан. Тэгээд л болоо.
-Бас “Шийдвэрийг нь би өөрөө гаргасан” гээд л?
-Яг яагаад гарсан юм бэ гэж л асуугаад байна. Би шийдээд гарчихсан юм аа, эсвэл тэд нар шийдээд гаргачихсан юм аа гэж би огт яримааргүй байна. Байж байгаад л салчихсан. Эр, эм хоёр салчихсан байвал юунаас болов гэж асуудаггүй биз дээ. Болохгүй байгаа бол цуцалъя гээд л цуцалчихдаг. Тэгээд л хоёр тийшээ яваад өгдөг биз дээ. /инээв.сурв/
-Таныг энэ талаар ярих дургүй байхаар нь л, ямар нэг юм тээж явдаг юм болов уу гээд?
-Ер нь бол энэ тухай ярих дургүй. Хүмүүст сонин сэдэв биш байхгүй юу. “Өө, ингээд гарчихсан юм уу. Аа, тэр нь тэрнийхээ нүдийг тэс цохиод , тэгээд гарчихсан гэнэ” гэсэн жалга довын яриа нийгэмд тараах миний хувьд сонирхолтой биш. Одоо нэг эр, эмийн асуудлыг олон нийт цахим сүлжээгээр хэлэлцээд л, шүүгээд л, бөөн коммент бичилцээд л байдаг болж. Монгол даяараа. Надад энэ ямар ч утгагүй санагддаг. Болсон процесс тухайн хүмүүсийнхээ дунд л үлсэн нь дээр.
-ТИЙМ ЭЭ, БИ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА-

-Хийсэн дууг нь Монгол даяар дуулаад л, тайзан дээр хэдэн мянган хүний өмнө тоглоод л. Таны залуу нас ингэж өнгөрсөн. Одоо тэр тайзны кайф үгүйлэгддэг үү?
-Би тайзан дээр гардаг. Харин тухайн гардаг байсан тэр мэдрэмж чинь дахин давтагдашгүй байхгүй юу.
1990-ээд онд “Хурд” хамтлаг “Цэргийн бодол” гээд л явж байхад “Их долоо” нэртэй том тоглолт болж байсан. Би буруу санаагүй бол Буянгийн Жаргалсайхан тэргүүтэй долоон том компанийн эзэд зохион байгуулж байсан юм. Тэр үед “Харанга”, “Хурд”, “Никитон” гээд хэдхэн хамтлаг л байж дээ. Тэр тоглолтыг пиг дүүрэн хүн үзсэн. “Цэргийн бодол”-ыг тэгэхэд тайзан дээр дуулсан. Зрительд сууж байсан бүх хүн дагаж дуулсан. Энэ бол хэзээ ч давтагдашгүй мэдрэмж. Тухайн гараа, тухайн цаг минутдаа болоод өнгөрсөн л мэдрэмж байхгүй юу. Тэр бол үнэхээр агуу.
-Уучлаарай, та одоо өөрийгөө хэр хөгширч байна гэж бодож байна?
-Юу вэ. Би одоо нэг их хөгшин харагдахгүй байгаа биз дээ.
-Харагдах байдлын тухайд хэлээгүй юм шүү. “Миний хийж бүтээх нас ч хэвийж байна даа” гэх бодол?
-Үгүй, үгүй. Урлагийн хүн тэтгэвэрт гардаггүй юм. Mick Jagger ахаас эхлээд 70, 80 хүрсэн өвгөд одоо ч гэсэн “алж” байна, цаана чинь. Урлаг хүний насыг дарж, сэтгэл санааны хувьд дэмжиж байдаг эд юм уу гэж би боддог. Хөгшин гэж ямар насыг хэлдэг юм, би бас мэдэхгүй байна. 40 үү, 70 уу, 90 үү. Энэ бол харьцангуй ойлголт. Өнөөдөр “Харанга”-ын Ц.Энхманлай ахыг би өвөө гэж хэлэхгүй. Манлай ах бол манай аавтай ойролцоо насны хүн. Гэхдээ хэн ч түүнийг хөгшин гэж харахгүй. Ямагт “Харанга” хамтлагийн арлагч, соль гитарчин Ц.Энхманлай байхгүй юу. Миний хувьд нас болчихлоо энэ тэр гэж ер бодохгүй байна.
-Та ганц хүүтэй бил үү?
-За, тийм ээ.
-Хүүгээ яаж төлөвшүүлье гэж багаас нь хичээсэн бэ?
-Зөв л хүн болгоё гэж. Ер нь хүнд ар гэрийн хүмүүжил юун түрүүнд чухал шүү дээ. Боловсролтой байх биш. Бас эцэг эхчүүд хүүхдийнхээ хүсэл, сонирхлыг авч үзэхгүй байх тохиолдол элбэг. “Би ийм юм хиймээр байна аа” гэхээр, “Үгүй ээ, ийм юм хий” гээд л. Дургүй хүнд дарж байж сахил хүртээнэ гэгчээр, сонирхолгүй юмаараа 4-5 жил сурч, хий хоосон мөнгө, цаг хугацаа үрнэ. Хайран цаг хугацааг ямар ч хэрэггүй зүйлд зарцуулчхаж байгаа хэрэг биш үү. Оронд нь тэр хугацаанд дуртай юмаа хийсэн бол амжилтад хүрчихсэн явах магадлал өндөр. Хүүгээ хүссэн юмаар нь явуулна л гэж бодож байна, нэг их боловсролтой болгоё гэхээс илүү.
-Та ямар нэг дутуу мэдрэмжгүй, өнөөдрийн амьдралдаа сэтгэл хангалуун явдагюм байна. Илэн далангүй ярилцсанд баярлалаа?
-Тийм ээ. Би хангалуун байна. Ер нь хүн байгаа зүйлдээ л сэтгэл хангалуун амьдрах хэрэгтэй.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
чадвартай сайи з�##�уу,маш даруухан,миний дүү улам их сайхан уран бүтээл гаргаарай,дэмжиж явдаг шүү
хурдынхан бөөрлөхөөд гаргасан юм шиг байгаан
Мөнгө л биз дээ. Ганбаярын буруу гэж боддог
Өө нээрээ энэ хэрэгт дурлаад бгаа хүмүүст гэж хэлэхэд Нарсар яагаад Хурдаас гарсан нь та нарт еөөрдөөө падгүй. Юм болгоныг орчлонгийн бүх хүмүүсийн өмнө дэлгэх шаардлагагүй бдаг юм. Хүмүүсийн хувийн орон зайг хүндэлж үз.
Ямар мундаг даруу хүн бэ? Гадаад гарсан юм байх даа гэж бодож блаа монголдоо байжээ. Уран бүтээлийн амжилт хүсье.
Энэ хүн ингэсэн тэгсэн гэж ш�##�чиганаж явах хүн биш. Олон нийтийн ханд�##�тын төлөө явдаг ч хүн биш. Зөвхөн хөгжмийг үнэлж, сонсдог хүмүүст л өөрийн уран бүтээлүүдээ үнэлүүлэхийг чух�##�чилдаг хүн.
Ёстой даруухан сайхан з�##�уу. Олон жилийн өмнө
жижигхээн юман дээр тус�##�ж чадаагүйдээ уучл�##� хүсч байна. Амжилт хүсье
хурдад байсанаас өөрийнхөөрөө эрх чөлөөтэй явсан нь дээр ...хүний олон хүнээ барьдаггүй гэж
Эв зүйдээ ормоор юмдаа Ганбаяр гуай. Энэ хүнийг байхад ах дүүсийн биш найзуудын хамтлаг байсын шүү. Одоо ах дүүсийн хамтлаг болж.
Авъяастай сайн з�##�уу.Хурдын хөгжмийн ноён нуруу болж бсан.Ах дүү нарын гэр бүлийн тогооноос гаръя л гэж бодсон байх.Ганбаяр угаасаа юм үзээгүй хөдөө нөхөр л дөө.Хурд бол монгол рокын Цуйван юм.Хха
продьюсер биш продюсер
Та ганц хүүтэй билүү?!!! Ганц гэж ирээл асууж болдоггүй гэж сонсоогүй юу?!
Надаас асуусан бол за �######�аа чи гэж хэлэх юм байна
Энэ одоо сэтгүүлчийнх нь асуултууд ямар хөлдүү, муу, бэлтгэлгүй юм бэ?
"Часхийлгэх асуултаа асуухгүй юу."
Сэтгүүлчид тэгж асуух чадвар чансаа даанч �##�га.
Хамтлагаас яагаад гарсан т�##�аар сенсаци сонсоно гэж бодсон юмуу?
"Know your audience." гэж үг бдаг. Ярилцлаганд урьсан хүнийхээ зан араншин, ямархуу хүн болохыг суд�##�ж бж асуултаа сайн бодож боловсруулаад ньюанстайхан шиг час час хийсэн асуултууд асуугаад явж болдоггүй юмуу. Ямар ч бэлтгэлгүй.
Дээр нь хөгжмийн тухай мэдлэгээ зузаатгаж үзээрэй... Ердөөсөө юу ч мэдэхгүй нь л харагдаад бна. Ярилцлага авах хүмүүсээ биш юмаа гэхэд ажиллаж бгаа сайтаа бас өөрийгөө бодоод илүүүүүү мэдлэгтэй бас илүүүүүү мэдрэмжтэй болоорой.
Царай муутай ах дүүс атаархсандаа бөөрөлхсөөр байгаад ганц царайлаг нь аргагүйн эрхэнд гарсан юм шиг байгаа юм
Хаха
Martaj chadahgui ni....2009on
Ха ха юу болсын дээ
Odoo ene drumstick hamtlag yostoi huurhun hamtlag bna lee ter chuluutei duulalt style bgaan ene ter geed bi and sonsood uzeed Mongold tiim huurhun hamtlag bgd gedegt itgeegui shdee saihan zaluus delhiid udahgui HU hamtlag shig neree duursga
Hurdiin bumburchingiin baiguulsan Green mask hamtlagiin duuraim#l
Хурдаас гарсаныг нь одоо л мэдлээ. Яг яагаад гарсан юм болдоо?
Манай 20р сургуульд ганзам гэж хамтлаг байсан...Чүеэ/чүлтэм/ багштай..үе үеийн хүүхэдүүд дуулж хөгжимддөг ~ган замаар хүнгэнэн давхиад
Г�##�тай цогтой машинч болноо~ гээл дуулдаг байсан....энэ хэд тэнд тоглодог бсан
Asuult chas hiihgyi bol hariult chas hiihgui hhe
Uran buteeld ni amjilt husie.
Дүүгийн гэр бүлд сайн сайхныг хүсэе мундаг шүү
Энэ сэтгүүлчийн хандлага маш буруу байна. Олны нүдэнд онцгойрч байв�##� л "ОД" гээд ойлгочихсон. Урлагйинхан тэгэж ил ОД байх ёстой гэсэн ойлголтоороо асуулт асуугаад байх юм. Ийм нууцлаг хүнээс үг унагааж чадсангүй дээ,тэнэг сэтгүүлч...
Чадварлаг з�##�уу авъяаслаг гитарчин энэ хүнээс сурах юм их байгаа шүү з�##�уус минь.
Даруу төлөв.энгийн ёстой л гэр хүмүүжил сайтай зөв хандлагатай зөв хандтай бас бусдын төлөө гэсэн сэтгэлтэй нүдэнд ч дулаахан төлөв үлгэр дуурайл�##� болох эр юм аа.
Уран бүтээлд нь амжилт сайн сайхан бүхнийг ерөөе.