Сурвалжилга, Нийтлэл

“501-ээс дээш оноотой, зөвхөн АШУҮИС-ийн сувилагчийн оюутныг төлбөрөөс чөлөөлнө”

Дөрөвдүгээр сарын 21-ний өдөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ Засгийн газрын тогтоолын дагуу сувилагчийн сургуульд суралцах оюутнуудын сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэхээр болсон талаар ярьсан билээ.

Энэ тухай мэдээлэл манай сайтаас зөвхөн Фэйсбүүк орчинд 33.9 мянган удаа шэйрлэгдэж, төдий хэмжээгээр уншигдсан байна. Иймд иргэд, олон нийтэд холбогдох тогтоол, шийдвэрийн мэдээллийг дэлгэрүүлэн хүргэх зорилгоор БСШУСЯ-ны Дээд боловсролын газрын даргын албын үүргийн түр орлон гүйцэтгэгч Г.Батнэмэхтэй уулзаж, тодруулга авлаа.

2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Засгийн газрын 70 дугаарт тогтоол гарчээ. Үүгээр Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор зарим нэмэлт заалтууд тусгагдсан байна. Нийт 15 дүрэм бүхий уг тогтоолын 4.1.9 дэх хэсэгт,

Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр дээд боловсролын дипломын болон бакалаврын хөтөлбөрт элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтын 501-ээс дээш оноо авсан бол хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрийг 100 хувь, суралцагч 2.5-3.0 хүртэл голч оноотой суралцсан тохиолдолд сургалтын төлбөрийн 70 хувийг, 3.0 болон түүнээс дээш голчтой суралцсан тохиолдолд 100 хувь” гэж заажээ.

-ТОГТООЛ ЗӨВХӨН АШУҮИС-ИЙН ОЮУТНУУДАД Л ХАМААРНА-

Мөн тогтоолд бусад онцлох хэд хэдэн заалт тусгагдсан гэдгийг Г.Батнэмэх тодотгож байв.

-Засгийн газрын 70-р тогтоолд сувилагчийн мэргэжлээр суралцах оюутны төлбөрийг Боловсролын зээлийн сангаас төлөх тухай журам орсон байна. Энэ тогтоолын ач холбогдол юундаа оршиж байна вэ?

-Өмнө нь төрийн сангуудын тухай хуульд өөрчлөлт орж, Засгийн газрын 87-р тогтоол гарсан. Үүгээр Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг сайжруулах чиглэл өгөгдсөн. Иймд энэ хүрээнд 70-р тогтоолыг боловсруулж, баталсан.  

70-р тогтоолын ач холбогдол юунд оршиж байна вэ гэвэл, нэгт тэргүүлэх буюу эрэлттэй мэргэжлүүдийн жагсаалтыг шинэчлэн баталлаа. Мөн өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зөвхөн бакалаврын сургалтад нь Боловсролын зээлийн сангаас санхүүжилт олгодог байсан. Харин энэ тогтоолоор магистр, докторын сургалтыг нь нэмж оруулсан. Мөн цэргийн алба хаасан оюутанд оюутны хөгжлийн зээл олгох, цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч оюутанд сургалтын төлбөрийн санхүүжилт олгох зэрэг журмууд баталгаажин нэмэгдсэн.

Мэдээж хамгийн онцлууштай нь асуултад дурдсанаар, сувилагчийн мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг Боловсролын зээлийн сангаас санхүүжүүлэхээр болсон явдал. Гэхдээ тодорхой нөхцөлтэйгөөр. Нэгт, төрийн өмчийн сургуульд бакалаврын хөтөлбөрт элсэгч байна. Хоёрт ЭЕШ-ын 501-ээс дээш оноотой байна. Сурч байгаад хоёр дахь жилдээ голч оноо нь 2.5 болсон бол төлбөрийн 70 хувь, 3.0-аас дээш бол 100 хувь даана гэхчлэн.

-Оюутнуудад босго оноо тогтоох юм байна. Харин зөвхөн төрийн өмчит сургууль гэж заасан нь анхаарал татлаа?

-Тийм. Манай улсад сувилагч бэлтгэдэг төрийн өмчит ганцхан их, дээд сургууль байгаа нь АШУҮИС. Зөвхөн Улаанбаатарт гэлтгүй орон нутгуудаар салбар сургуулиудтай шүү дээ. Хувийн өмчийн сургуульд суралцагчдыг хамруулахгүй. Зөвхөн АШУҮИС-ийн оюутнууд гэж ойлгож болно.

-Энэ журмыг тогтоолд оруулж өгөх болсон шалтгаан нь юу юм бол?

-2019 онд БСШУСЯ-нд Эрүүл мэндийн яамнаас хүсэлт ирсэн байдаг. Манай улс эмч нарыг хангалттай бэлтгэж байгаа ч сувилагчийн мэргэжил дутагдалтай байна гэж. Үүний дагуу тогтоолдоо хавсран батлууллаа.

-Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Тогтоол гарчихсан учраас хэрэгжээд эхэлчихсэн гэж ойлгож болно. Намар оюутны элсэлт авч эхлэх үед ажил хэрэг болно.

-Үүнтэй холбогдуулж нэмж хэлэх зүйл байна уу?

-Бид төлбөрийг нь санхүүжүүлэхээр болсон оюутнуудтайгаа гэрээ байгуулж ажиллана. Тодорхой хариуцлага хүлээлгэх нөхцөлөөр. Гэрээний загварыг сайдын тушаалаар батлуулах тул одоогоор яг ямар заалтууд оруулах нь тодорхой биш байна. Жишээлбэл төгсөөд эх орондоо тэдэн жил мэргэжлээрээ ажиллах ёстой гэхчлэн заалт байна. Сургалтын төлбөрийг нь төрөөс бүрэн дааж байгаа тул тодорхой нөхцөл тавьж, гэрээ байгуулж ажиллах болно.


ХАВСРАЛТ 1: ЗАСГИЙН ГАЗРЫН 70-Р ТОГТООЛ БҮРЭН ЭХЭЭРЭЭ.

ХАВСРАЛТ 2: 70-Р ТОГТООЛООР ШИНЭЧЛЭН БАТЛАГДСАН МОНГОЛ УЛСАД ЭРЭЛТТЭЙ МЭРГЭЖЛҮҮДИЙН ЖАГСААЛТ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 2, 2020 09:56

TOR BUREN DAANA GEHEER GOY GARCHIG SHIG L. DARAA N BOLOHOOR BAAHAN TAILBARTAI. ERONHII SAID CH TEGSEN DOOO. ONOGDOO

Зочин
Зочин
5 сар 12, 2020 15:49

Маш зөв шийдвэр байна.

Зочин
Зочин
5 сар 14, 2020 13:55

Сураад төгсөөд гарахад ажлын байрны асуудлаа зохицуулах ёстой сувилагчаас гадна эх баригч гэдэг хүнийг хөгжүүлэх гь зүйтэй

зочин
зочин
5 сар 15, 2020 12:11

Тийм өндөр оноотой хүүхэд орон нутгийн сувилагчийн сургуульд орох уу

Зочин
Зочин
5 сар 15, 2020 18:21

Эчнээгээр сур�##�цагчид хамаарах уу

Зочин
Зочин
7 сар 29, 2020 08:43
Reply to  Зочин

Эчнээ гэж бдггүй

Зочин
Зочин
5 сар 16, 2020 03:01

Сувилагч нарынхаа ц�##�инг нэмээд болох юмыг
Ш�##� сонин юм гаргаж байх юм даа. Энэ хэдэн зарна нарын толгойг хэн угаачихдаг байнаа.

Зочин
Зочин
7 сар 28, 2020 16:54

Сувилагч нарынхаа ц�##�ин, нийгмийн хангамжийг дээшлүүлээд нэр хүндийг нь өсгөсөн бол арай л зөв шийдвэр болох байлаа. Гадаадад л олон сувилагч бэлдэж өгөх байхдаа. 3-4 жил ажиллаад л хүүхэд гаргаад дараа нь туршлагатай сувилагч гээд л Япон я

Зочин
Зочин
8 сар 5, 2020 13:12

Хувийн сургууль төгссөн оюутнууд ч улсын эмнэлэгт л ажилладаг ш дээ. АШУҮИС бүоэн хангж чадах уу улсын хэмжээнд

forum viagra
forum viagra
10 сар 31, 2021 04:13

buy levitra generic online

cialis online
cialis online
11 сар 2, 2021 03:08

Generic Isotretinoin Skin Health Low Price

real cialis no generic
real cialis no generic
11 сар 2, 2021 09:05

Levitra Niedriger Blutdruck

Lasix
Lasix
11 сар 3, 2021 06:56

Cheap Zoloft Without Prescription

Stromectol
Stromectol
11 сар 7, 2021 10:06

buy cialis online viagra

non prescription prednisone
non prescription prednisone
11 сар 10, 2021 23:12

Cialis Omeopatico

buy now viagra
buy now viagra
11 сар 13, 2021 22:26

price of levitra in canada

priligy and cialis together
priligy and cialis together
11 сар 14, 2021 08:00

Can You Sell Viagra On Ebay 60

how long does plaquenil take to work
how long does plaquenil take to work
12 сар 4, 2021 19:51

what works better cialis or viagra

plaquenil usage
plaquenil usage
12 сар 4, 2021 22:11

cialis professional indian

gabapentin interactions
gabapentin interactions
12 сар 5, 2021 01:19

Sun Rash With Keflex

cialis 5 mg best price usa
cialis 5 mg best price usa
12 сар 6, 2021 11:42

Cialis Vente Suisse

gabapentin prescription
gabapentin prescription
12 сар 9, 2021 16:30

689 Buy Liquid Antibiotics Online

Холбоотой мэдээ

Back to top button