ДЭЛХИЙ
ОХУ: 14 хоногийн дотор гурван эмч эмнэлгийн цонхоор унаж, хоёр нь нас баржээ

ОХУ-д эрүүл мэндийн байгуулагын гурван ажилтан эмнэлгийн цонхоор унасан тохиолдол гарчээ.
Эдгээр гурван хүний хоёр нь нас барж, нэг нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хэрэг гарсан гурван эмнэлгээс дорвитой хариу өгөхгүй байгаа бөгөөд нэг эмнэлгээс одоог хүртэл нас барсан талаар мэдэгдэл гаргаагүй байна.
Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд ОХУ-д эмнэлгийн цонхоор гурван ажилтан унасан нь коронавирусийн тахлын үед эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажиллах нөхцөлд анхаарах хэрэгтэйг сануулж байна.
ЭХ СУРВАЛЖ: cnn.com
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.