Нийгмийн
Алга болсон хоёр настай хүүг уулнаас эсэн мэнд олжээ

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Буурлын гацаа” гэдэг газарт малчин А-ын хүү 2 настай М өчигдөр буюу тавдугаар сарын 4-ний өдрийн 07:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг тус өдрийн 11:00 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, ар гэрийнхэн малчин А-ын гэрээс хойд зүгт 3 км-ийн зайтай “Буурлын гацаа” гэдэг уулнаас тус өдрийн 12:00 цагт эсэн мэнд олж, ээжид нь хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 настай хүүхэд ганцаараа 3 км явахгүй дээ. Хүн авч яваад төөрүүлсэн юм биш байгаа. Ш�##�гах хэрэгтэй.
Харин тийм өглөө эрт шүү.яаж 3 км явж чадах юм.гут�##�ын хоншоор хувцасны бдлыг харар хэрэгтэй.явж амжихгүй шүү.
хүүхэдтэй тавих хян�##�таа сайжруулаа хүмүүсээ эсэн мэнд олдсон яамайдаа ......