ДЭЛХИЙ

Их Британид нас баралтын тоо 32.313 хүрч, АНУ-ын дараа бичигдлээ

Дэлхий даяар нийт 3.6 сая хүн коронавирусийн халдвар авснаас 254,000 гаруй нь нас барж, 1.2 сая орчим хүн бүрэн эдгэрчээ.

Мягмар гарагт /2020.05.05/ Их Британид халдварын улмаас нас барсан хүний тоо 32.313 хүрчээ. Ингэснээр тус улс эндэгдлийн тоогоор дэлхийд АНУ-ын дараа, Европт хамгийн эхэнд бичигдэж байна.

Өчигдрийг хүртэл Итали улс цар тахал эхэлсэн цагаас хойш нийт 29,029 хүн нас барсан үзүүлэлтээр тивдээ тэргүүлж байсан юм.

АНУ-д өчигдрийн байдлаар 70.000 гаруй хүн нас барж, дэлхийд нас баралтын тоогоор тэргүүлсээр байна.

Харин Хятад, Өмнөд Солонгос, Япон улсуудад өдөрт шинээр бүртгэгдсэн халдварын тоо эрчимтэй буураад байгаа юм.

Сүүлийн өдрүүдэд ОХУ, Бразил улсуудад халдварын тоо эрчимтэй нэмэгдэж, тохиолдлын тоогоор дээгүүр бичигдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button