НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

"Хорт хавдартай, илүүдэл жинтэй, жирэмсэн хүмүүс халдвар авч байна”

ЭМЯ-ны ээлжит мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өгөв.

Манай улсад коронавирусийн халдвар авсан 41 хүний 80.4 хувь нь хөнгөн, 14.6 хувь хүндэвтэр, 5 хувь нь маш хүнд байна. 41 иргэний 19 нь эмэгтэй, 22 нь эрэгтэй.

Халдвар авсан хүмүүсийн дунд зүрх, судас, бөөр элэгний хавдар гэх мэт архаг хууч өвчтэй иргэд байна. Ялангуяа сүүлийн долоо хоногт хорт хавдартай, илүүдэл жинтэй, жирэмсэн, эмзэг бүлгийн хүмүүс коронавирусийн халдвар авч ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Эдгээр иргэдэд хоолой өвдөх, дотор муухайрах, хамар битүүрэх, нус гоожих гэх мэт шинж тэмдэг илэрч, хэд хоногийн дараа уушгины хатгаа болон хүндэрч байна” гэсэн юм.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button