ЭДИЙН ЗАСАГ

ОУВС-гийн хөтөлбөрийг сунгахаар хэлэлцээрийн ширээний ард сууна

2016 онд улс төрийн хямрал, эдийн засаг уналт давхцаж Монгол Улс ОУВС-гийн хаалгыг гурав дахь удаагаа тогшсон. Улмаар ОУВС-гийн захирлуудын зөвлөл 2017 оны тавдугаар сарын 24-нд хуралдаж, Монгол Улсад зориулж гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг батлах шийдвэр гаргаж байв.

Хөтөлбөрийн гол үр нөлөө нь, гурван жил хэрэгжих хугацаандаа олон улсын байгууллагууд, донор орнуудаас нийт 5.5 тэрбум орчим ам.долларын зээлийг Монгол Улсад өгөх явдал байв.

ОУВС-гийнхан “Монгол Улсад эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх” гэдэг зорилтоор хөтөлбөрийг эхлүүлсэн. Ингэхдээ үнийн тогтвортой байдлыг хангаж, валютын нөөцийг нэмэгдүүлж, дөрвөн тэрбум ам.долларт хүргэх, өрийн тогтвортой байдлыг хангахыг зорьсон. Түүнчлэн эдийн засгийг тогтворжуулах, зах зээл дээрх итгэлийг сэргээх, Монголбанкны засаглалыг сайжруулах, бие даасан байдлыг бэхжүүлэх, арилжааны банкуудад активын чанарын үнэлгээг хийхэд зорилго чиглэж байсан юм.

Хариуд нь, хүүхдийн мөнгөө танаж, тэтгэврийн насаа нэмж, долоон төрлийн татварыг өсгөж, арилжааны банкууддаа гадны аудит оруулах үүрэг манайх хүлээсэн.

Өнгөрсөн хугацаанд ОУВС таван шатны үнэлгээ хийж, 221 сая ам.долларын санхүүжилт олгосон.

Эл хөтөлбөр энэ сард дуусна.

ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжээд ямар үр дүнд хүрсэн бэ:

 Гадаад, дотоод хүндрэлтэй нөхцөл байдал сайжирсан
 Төсвийн өрийг бууруулж чадсан
 Эдийн засгийн өсөлт сэргэсэн

-Монгол Улсын эдийн засаг ОУВС-гийн хөтөлбөрт орохын өмнөх жил буюу 2016 онд 1.2 хувийн өсөлттэй байсан. Харин жилийн дараа эдийн засаг 4.1 хувиар өсөж, 5.3 хувь болсон. Түүнчлэн 2018 онд 7.2 хувьд хүрсэн нь сүүлийн дөрвөн жилийн дээд үзүүлэлт болсон юм.

-Өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.7 хувьд хүрэв.

-Төлбөрийн тэнцэл ашигтай гарч, зарим бондуудын өрийг төлж барагдуулсан. Тухайлбал, 500 сая ам.долларын “Чингис” болон тэрбум юанийн “Дим сам” бондуудыг төлж барагдуулсан.

-ОУВС-гийн хөтөлбөрт орж, төсөв хазаарлах үүрэг аваагүй бол өнөөдөр төсвийн орлого, зарлагын харьцааг төсөөлөхөд бэрх.

Сонгуулийн үеэр хөтөлбөр дуусч, хяналт суларснаар эдийн засагт ямар эрсдэл үүсч болох вэ:

ОУВС-ийн хөтөлбөр зогсвол бид өөрсдөө өрөө төлж чадахгүй. Ирэх оноос баахан бондуудын өр төлөлт эхэлнэ.

Оны сүүл гэхэд төсвийн алдагдал 7 их наядад хүрнэ гэх тооцоо бий. Эрсдэл үүсвэл эдийн засгийн уналтаа зогсоож чадахгүйд хүрнэ.

ОУВС-ийн хөтөлбөр үргэлжлэх эсэхийг дараагийн ПАРЛАМЕНТ шийдэх үү:

ОУВС-гийн хөтөлбөр тавдугаар сард дуусна. Зургадугаар сард Монголын УИХ- ын сонгууль болно. Дахиад ОУВС- гийн хөтөлбөрт Монгол Улс орох уу гэдгийг сонгуулиар ялалт байгуулсан, дараагийн УИХ шийднэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр /2020.05.06/ мэдээлэл хийх үеэрээ: Тавдугаар сарын сүүлээр ОУВС, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөр албан ёсоор дуусна. Засгийн газар хөтөлбөрийн хэрэгжилтийг 80-85 хувьтай байна гэж үзэж байгаа. Коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор ОУВС-д дахин орох гэрээ хэлэлцээрийг хийгээд явж байгаа. Ойрын үед олон нийтэд зарлана хэмээх таатай хариу дуулгасан.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр цаашид үргэлжилж, амжилттай хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллана. Монголбанкнаас шаардлагатай бүхий л арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлнэ хэмээн нэгэн хэвлэлд дурдсан байдаг.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон арван сая доллараар зарсан ширэн нүүрлэсэн хулгайч Сангийн сайд байхад хар жагса####тад орох нь баараггүй.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button