Гадаад мэдээДЭЛХИЙ

ОУВС: Ираны дайн хурцадвал дэлхийн эдийн засаг уналтад орох эрсдэлтэй

Олон улсын валютын сан (IMF) анхааруулахдаа, Ираны дайн цаашид хурцадвал дэлхийн эдийн засаг хямралд орж магадгүй гэжээ. Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас үүсэж буй эдийн засгийн хохирол нэмэгдэж байгаа тул ОУВС 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг бууруулсан байна.

Хэрэв 2027 он гарахад мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос өндөр байвал дэлхийн эдийн засаг уналтад ороход их ойртоно гэж ОУВС анхааруулжээ. 2025 онд ОУВС дэлхийн эдийн засаг 2026 онд 3.4 хувиар өснө гэж тооцоолж байсан. Энэ таамаглалаа өөрчлөхдөө 3.1 хувь болгон бууруулжээ. Гэхдээ Ираны дайн хурдан дуусаж, 2026 оны хоёр дахь хагас гэхэд газрын тосны үнэ буурсан тохиолдолд 3.1 хувиар өснө гэж тооцоолсон байна. Энэ онд газрын тосны үнэ баррель нь дунджаар 82 ам.доллар байвал гэж тооцоолж, хамгийн сайнаар үзэхэд л өсөлтийн таамаг ингэж гарчээ.

Нөхцөл байдал хурцадна гэж үзвэл дэлхийн эдийн засгийн өсөлт 2.5 хувь болж огцом буурна хэмээн ОУВС тооцоолсон байна. Харин хамгийн муу тохиолдолд өсөлт 2 хувь болох магадлалтай аж.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button