ДЭЛХИЙ
АНУ, ОХУ, Бразил улсуудад “COVID-19”-ийн тархалт эрчимтэй өссөөр байна

Өнөөдрийн байдлаар дэлхийд “COVID-19” цар тахлын 3 сая 800 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээрээс АНУ, ОХУ, Бразил зэрэг улсуудад шинэ бүртгэгдэж буй тохиолдлын тоо эрчимтэй өссөөр байна.
АНУ-д хоногт 20.418 тохиолдол бүртгэгдэн нийт халдвар авагсдын тоо 1.258.051-д хүрч, 74.190 хүн нас баржээ.
Харин ОХУ-д хоногт 10.559 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авагсдын тоо 165.929 болж, 1537 хүн нас барсан байна. Бразил Улсын хувьд хоногт 10.503 хүн халдвар авч нийт тохиолдлын тоог 125.212 хүрсэн бол нас баралт 8536 бүртгэгджээ.
Б.УЧРАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.