НИЙГЭМ

Д.Нямхүү: Өчигдөр 147 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Өнөөдөр /2020.05.07/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,

“Өчигдөр улсын хэмжээнд нийт 147 хүнд шинжилгээ хийлээ. Задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдсан тав, ажиглах байруудад тусгаарлагдсан 19, Дорноговь аймагт тусгаарлагдсан 58, Дорнод аймагт тусгаарлагдсан долоо, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 95 иргэнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор, санамсаргүйгээр 21 хүний сорьцыг шинжлэхэд мөн коронавирус илрээгүй. Үүний дээр Замын-Үүдээр орж ирсэн ачаа тээврийн 31 жолоочийг шинжилгээнд хамруулахад коронавирус илрээгүй байна” гэлээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button