ДЭЛХИЙ

ОХУ-ын Соёлын сайд “COVID-19”-ийн халдвар авчээ

ОХУ-ын Соёлын сайд Ольга Любимова коронавирусийн халдвар авчээ.

“Соёлын сайд Ольга Любимова алсын зайнаас ажиллаж байгаа. Түүний коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд гэртээ байх үедээ тэрбээр видео хэлбэрээр зөвлөгөөн явуулж, цахим хэлбэрээр явуулж буй яриа хэлэлцээ, уулзалтад оролцож байгаа. Халдвар хөнгөн хэлбэрээр илэрсэн” хэмээн Соёлын яамны хэвлэлийн албаны дарга мэдэгджээ.

Өмнө нь ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин, Барилга, хот байгуулалтын сайд Владимир Якушев, түүний орлогч Дмирий Волков нараас коронавирусний халдвар илэрсэн тухай мэдээлсэн юм.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: tass.ru

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button