ДЭЛХИЙ

“Covid-19”-ийг судалж байсан эрдэмтнийг гэрт нь буудан хөнөөжээ

АНУ-ын Питтсбургийн их сургуулийн эрдэмтэн, 37 настай Бинг Лиу гэртээ буудуулж нас барсан байдалтай олджээ. Тэрбээр “Covid-19” вирусийн талаар нэлээд чухал судалгаа хийж байсан нэгэн гэдгийг гаднын хэвлэлүүд онцолж байна.

Бинг Лиу тооцооллын модель ашиглан вирусийн халдварлах биологийн процессийг гэрээсээ судалж байсан гэнэ.

Үйл явдал өнгөрсөн бямба гарагт болжээ. Түүнийг хөндлөнгийн этгээдээр хэд хэдэн удаа буудуулж нас барсныг нь цагдаа нар олж тогтоосон байна. Сонирхолтой нь түүний гэрээс 100 яард /91.44 метр/-ын зайд Хао Гу гэгч эр машиндаа амиа хорлож /өөрийгөө буудсан/ нас барсан байжээ.

Тэр өдөр ойр хавийн оршин суугчдад нь ямар нэг буун дуу сонсдоогүй гэж албаныхан мэдээлжээ.

Эх сурвалж: Washington Post, CNN

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button