ДЭЛХИЙ

БНСУ-д халдвар авснаа мэдээгүй иргэн таван цэнгээний газраар үйлчлүүлжээ

БНСУ-д коронавирусийн халдвар авснаа мэдээгүй өвчтөн Сөүл хотын Итаевон дүүргийн таван цэнгээний газраар үйлчлүүлсэн байна гэж тус улсын холбогдох албаны төлөөлөгчид өчигдөр /2020.05.07/ мэдээллээ.

29 настай эрэгтэй халдвар авснаа мэдээгүй байхдаа өнгөрсөн баасан гарагт таван клубээр орсон бөгөөд бямба гаргаас өндөр халуурч, “гүйлгэж” эхэлжээ. Сөүл хотын засаг захиргаа, Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэргэжилтнүүд  өвчтөний ойрын хавьтал болох 2000 орчим хүнийг илрүүлэхээр ажиллаж байгаа ажээ.

Өвчтөний үйлчлүүлсэн газруудын нэг нь “King” клуб аж.

Ижил хүйстнүүдийн шөнийн цэнгээний газар гэдгээрээ танигдсан уг клуб “Бид Засгийн газрын хөл хорионы дүрмүүдийг баримталж, үйлчлүүлэгчдийнхээ халууныг шалгаж, амны хаалт зүүсэн хүмүүсийг оруулж, гар ариутгагч хэрэглэхийг санал болгосон” гэжээ.

Одоогийн байдлаар өвчтөний ойрын хавьтлын таван хүний шинжилгээний хариу сөрөг гарсан бол шинж тэмдэг илрээгүй нэг найзаас нь халдвар илэрчээ.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: yna.co.kr

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button