Нийгмийн

Хилээр мансууруулах бодис оруулах оролдлогыг таслан зогсооно

Сүүлийн 10 жилийн статистик мэдээллээс үзвэл мансууруулах төрлийн бодис хэрэглэгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр буй. Тиймээс Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хор хөнөөлийг хүүхэд, залууст ойлгуулах, тэднийг соён гэгээрүүлэх ажил эхлүүлсэн.

Мөн тус зөвлөл 2019 оноос ГЕГ-ын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газартай хамтран хар тамхи, мансууруулах төрлийн бодис, эм бэлдмэлийг Монгол Улс руу нэвтрүүлэхгүй байх чиглэлээр ажиллаж байна. Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраас 2018, 2019 онд хар тамхи нэвтрүүлэхийг завдсан 24 хэргийг илрүүлж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хилээр мансууруулах бодис оруулахыг завдах оролдлого жилд 10 гаруй бүртгэгддэг гэсэн үг.

Энэ хүрээнд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гаалийн байгууллагын техник хэрэгслийг сайжруулах, хилээр нэвтрүүлж буй ачааг шалгах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж эхэллээ. Хар тамхи, мансууруулах бодисыг мэдрэх, илрүүлэх өндөр хүчин чадалтай, орчин үеийн тоног төхөөрөмжийг эхний ээлжинд нийлүүлэхээр ажиллаж байна.Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-08 15:07

ОДоо л сэрж байна уу. Олон хүний орлого буурна. Хар тамхийг хилээр нэвтрүүлдэг га�##�ийн байцаагчид /авах авилг�##�гүй болно/ болон тэдэнд оруулахыг шаарддаг эрхмүүд /эд цааш худ�##�да�##�ж мөнгө олдог/, гадаадын иргэдийн /оруулна, заана, ури�##�на/

Зочин
Зочин
2020-05-08 20:38

Er oroh yosgui shu de,

Холбоотой мэдээ

Back to top button