Нийгмийн

Т.Ням-Очир: 12 дугаар ангийнхан давтлагад заавал хамрагдах шаардлагагүй

Ерөнхий боловсролын арванхоёрдугаар ангийн сурагчдад давтлага өгөх шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гаргасан билээ. Эл шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээлэв.

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир “Төгсөн ангийнс сурагчдад өгөх давтлага тавдугаар сарын 11-нээс эхлэн нэг сарын хугацаанд үргэлжилнэ. Эл давтлагыг ямар хэлбэрээр зохион байгуулах, хэрхэн өгөх зааврыг БСШУСЯ-наас гаргаад байна. Улсын хэмжээнд 596 сургууль дээр давтлага хичээлийг зохион байгуулах ажлыг эхлүүлсэн.

Нэг ангид 10-15 хүүхэд давтлага хичээлд хамрагдана. Хүүхдийн суудал хоорондын зайг 1.5 метр байлгах, давхар бүрээр ангилан өөр, өөр хаалгаар оруулах гэх зэргээр мэргэжлийн байгууллагаас гаргасан эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахина. Сурагчдын орох, гарах урсгалыг мөн тооцоолсон. 

Түүнчлэн давтлага хичээлийг зохион байгуулах хуваарийг гаргаж, ерөнхий боловсролын сургуульд хүргүүллээ. 

Хүүхдүүд зөвхөн хуваарилагдсан суудалдаа сууж, давтлага хичээлээ авна. Энэ онд 31 мянга орчим хүүхэд ЭЕШ өгнө. Нэг хүүхэд дунджаар гурван хичээлээр шалгалт өгөх тооцоолол байна. Тиймээс гурваас дээш тооны хичээлээр шалгалт өгөх бол сонголтоор 3 хичээлийн давтлаганд суух боломжтой. Давтлага хичээлд сурагчдыг заавал хамрагдахыг шаардахгүй. Энэ нь дүнд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button