Нийгмийн

Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг халсан шигээ өөрийн хүмүүсээ “хөөж” явуулах уу, Г.Занданшатар дарга аа

“ТА МУУ ХОЁР МОНГОЛЫГ ХАР ЖАГСААЛТАД ОРУУЛЧИХЛАА. ТЭГЭХЭЭР АЖЛАА ӨГ”

Одоогоос зургаан сарын өмнө Монгол Улс Европын холбооны саарал жагсаалтад орсон. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга асан С.Даваасүрэн нарыг ажлаас нь чөлөөлж байв. Тэднийг халах болсон гол шалтгаан нь зүгээр шахам сууж байгаад улс орноо саарал жагсаалтад оруулсан сэтгэлгүй хүмүүс төрд хэрэггүй гэх утга байв.

Гэтэл зургаахан сарын дараа УИХ-ын дарга Г.Занданшатарын томилсон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нар Монгол Улсыг хар жагсаалтад оруулав. Шууд улстөржсөн утгаар нь харахад, тухайн үед Г.Занданшатарын дүгнэж байсанчлан Б.Лхагвасүрэн, Д.Баярсайхан нар сэтгэлгүй ажилласнаас болж, бид хар жагсаалтад орсон болж таарна.

Эсвэл Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нар М.Энхболдын талын хүн учраас “сэтгэлгүй ажилласан” гэдэг онош тавьж болох. Харин Б.Лхагвасүрэн, Д.Баярсайхан нар яг УИХ-ын дарга Г.Занданшатарын хүмүүс учир энэ ангилалд оруулж болохгүй юм уу гэх асуулт үүснэ. Мэдээж Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нар саарал жагсаалтад орохгүй байх даалгавруудыг шат дараатай биелүүлж ажилласан ч “бараагүй”.

Тэдний ажлыг авсан Б.Лхагвасүрэн, Д.Баярсайхан нар ч саарал жагсаалтаас гарах даалгаврыг биелүүлэхийн төлөө л ажиллаж байж таарна. Гэвч тэд авсан даалгавраа онц муу биелүүлж, улсаа дээрдүүлэх биш дордуулав. Тэгэхээр одоо манай спикер өнөө хоёроо дуудаж ирж байгаад, баахан камерын өмнө “Та муу хоёр монголыг хар жагсаалтад оруулчихлаа. Тэгэхээр ажлаа өг” гэж хэлээд, өнөөхөө сошиалаар баахан сэвэх үү. Эсвэл чимээгүй дарах уу.

УЛСТӨРЧИД НЬ 30-180 ХҮҮТЭЙ МӨНГӨ ХҮҮЛЖ, ДИПЛОМАТЧИД НЬ ХАР ТАМХИ ЗӨӨДӨГ УЛСЫГ ПАНАМТАЙ Л ХАРЬЦУУЛЖ ХАРНА

Бид яг зургаан сарын өмнө “Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг халаад Саарал жагсаалтаас гарчихгүй” гэсэн нийтлэл бичиж байжээ. Өнөөдөр ч бас манай спикерт сайхан далим гаргаж, өөрийн хүмүүсээр Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороог удирдуулах боломж эргээд өөр дээр нь унах эрсдэл байсныг зүгээр л сануулж байна.

Одоо саарал жагсаалтаас гаргах үүрэг хүлээж, ажлаа аваад, хар жагсаалт руу улсаа оруулсан Б.Лхагвасүрэн, Д.Баярсайхан нарыг халлаа гээд бид аврагдчихгүй. Гол нь, асуудал юунд байв. Яагаад биднийг Европын холбоо мөнгө угаалтаараа дэлхийд алдартай Багам, Ботсвана, Камбож, Панаматай адилтгаж, нэг цонхонд хийв. Манайх өөрөө оффшор бүс болчихсон юм биш биз  гэх том асуулттай тулгарч байна.

Монголд 30-180 хувийн хүүгийн өгөөж хүртдэг мөнгө хүүлэлтийн ББСБ, ХЗХ, лобардны сүлжээг улстөрчид өөрсдөө үүсгэн хөгжүүлж, хуулиар хамгаалж байна. Хадгаламжийн хүүгийн өгөөж хэт өндөр байгаа тул 3-5 хувийн хүүгийн өгөөжтэй улс орнуудын бийлэг эрхмүүд Монголд мөнгөө байршуулах сонирхолтой байна. Түүнчлэн дипломат ажилтан нь 500 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдахдаа “Үүнд Монголын Засгийн газар оролцсон” гэж дэлхий дахинд ил тод мэдүүлэв.

Энэ бүхэн Монголыг Багам, Панамтай адилтгах үндсэн шалтгаан биш гэж үү. Санхүүгийн систем дэх асар их гажуудлыг хэн нэг даргын сонгуулийн мөнгө босгох, тэдэнд нийцэх шийдвэр гаргах үүрэг хүлээсэн “толгойгүй” дарга нар яаж шийдэх юм. Ямар ч гарц харагдахгүй. Тэгэхээр улстөрд орогносон бохир мөнгөтэй хүмүүсийнхээ асуудлыг шийдэж, мафиа задлахгүй бол Европын холбоо лав бидэнд нар харуулахгүй нь тодорхой боллоо. Одоо тэгэхээр хэнийг ч халж, хөөлөө гээд бид хар жагсаалтаас гарахгүй гэдгийг манай спикер ойлгосон байх аа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-11 08:40

ха ха саар�##� жагса�##�тад орлоо гээд хоёр хүн х�##�аад өөжрийнхөө хүмүүсийг тавьсан чинь өнөөдүүл нь хар луу оруулаад хасяан, зандааа яана дааа хэлэх үггүй л боллоо

Зочин
Зочин
2020-05-11 08:41

энэ Баярсайхан чинь жинхэнэ Занданшатарын хүн дээ

Зочин
Зочин
2020-05-11 08:41

Баянхоногрыхоо хүнийг томилж бариад их дөвчигнөсөн юм аа дааанч

Зочин
Зочин
2020-05-11 08:42

одоо Энэ Лхагвасүрэн ажлаа өгөх хэрэгтэй тр Баярсайхан ч гэсэн юу хийж байгаа юм

Зочин
Зочин
2020-05-11 08:42

х�##�аад х�##�аад хаячихгүй юу Занданшатар ха ха

Хариулт
Хариулт
2020-05-11 09:30

МАН Монголын Э/З ийг солонгоруулж байгаа байд�##� ийм байна.УИХын гишүүд нь ЖДҮ дэж мөнгө угаана.Гадаадад дипломатууд нь хар тамхи зөөнө,консулын газар нь 800 хятад цахим гэмт хэрэгтэн оруулж ирнэ Болж байгаа юм ер нь �##�га.Ө

Хариулт
Хариулт
2020-05-11 09:33

Өч төчнөөн өр төллөө гээд монголын 25 тэрбум байсан өрийг 30 тэрбум болгов.Авилга �##�лага ЖДҮ замбараагаа �##�длаа

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2020-05-11 09:50

Занданшатар юу буруу хийж хар жагса�##�танд ордогийг мэддэг юм боловуу.Улсын төсөвийг өөртөө зарцуулж,намын дансандаа шилжүүлж,элдэв зээл тэглэж улс орноо ядуур�##�д хүргэж байгаа төр засгаас болж хар жагса�##�тад ороо биз дээ.

Зочин
Зочин
2020-05-11 10:18

Баярсайхан бол Зандангийн �######� долоогч, цүнх баригч, аяга хундаг�##�агч төдий амьтан. Жавхлантай хамтарч ББСБ ажиллуулдаг, Бичил Санхүүгийн Хөгжлийн Санг сорж дуусгсан амьтан даа.

өвгөн
өвгөн
2020-05-11 13:26

Занданшаа чинь угаасаа мэдлэг муутай юм блээ. Ямарч сургууль төгссөн юм..

Зочин
Зочин
2020-05-12 11:18

Баярсайхан-үхээнц амьтан, түрүүчийн даргын үед ажиллаж байсан хүмүүсийн ц�##�инг нь хасаж зэрэг дэвийг нь бууруулж өшөө хорслоо тайлж бна. ТАЗ, АТГын ш�##�г�##�т удахгүй, бэлдэж бгаарай, ЖЭТ ФИНАНС, БСХС дээлийг чинь нөмөргөнөө. Амьтан болгоноо.

Зочин
Зочин
2020-05-13 07:43

Тун чадваргүй нөхөр УИХ-ын даргын өндөр сууд�##�д хэсэг з�##�арлаа. Энэ хүн ямар мэдлэг, чадвартай болоод энэ олон жил төрийн өндөр �##�банд хавчуулагдаад явдаг байна аа. Ядахдаа олигтойхон ярьж ч чаддаггүй, нэг л их попорсон, ажил хэрэгч төрх

Зочин
Зочин
2020-05-13 18:58

Bie biendee ushirhsun humuus baihyn. Ali ali ni chadahgui bna. Davaasuren bol sanhuuch ch bish. Ajlaa ugsun ni zuv baisan.

zochin
zochin
2020-05-18 12:00

Ene medeend S.Davaasuren heden tugrug tulsiin bol? haanahiin har jagaalt gedgiig sain medeh l doctor. MAN-aas emegteichuudiin kvotod orj chadaagui uur, ushuu horsol ni uu? N.Bayartsakhan guai iim zuil bichuuleed yavaad bhgui l dee. Mun

Зочин
Зочин
2020-05-18 13:56

saxil xurteed shal dordov gegcheer saaralaas xar jagsaaltruu gulssan muu uzuulreltiig Mongolbank, sanxuugiin zoxitsuulax xoroo, Sangiin said nartai yarix yostoi. End Xotgor shanaga, sogtuu Lxagvasuren, sogtuu Bayarsaixan nar ajlaa xiixgui y

Элдэв Очир
Элдэв Очир
2020-05-19 15:46

ЭНЭ ББСБ ХЗХ чинь ер нь хэнд хэрэгтэй юм бол доо. Мөнгө хүүлэх л байгууллага биз дээ. Эдний цаад эзэд нь дандаа коммунистууд байгаа биз дээ.

zochin
zochin
2020-05-21 14:42

Odoo Zandanshatar , Erenhkiilegch 2 l ikh muu chadbargyi ajillaj baina Odoo l eerchil

Зочин
Зочин
2020-06-23 10:08

СЗХ-ны дарга асан С.Даваасүрэн мэдлэг боловсрол, ур чадвар сайтай хүндээ 76 нэг байхад болно.

Холбоотой мэдээ

Back to top button