ДЭЛХИЙ
Германд хөл хорио цуцалсны улмаас тархалт дахин нэмэгдлээ

ХБНГУ-д хатуу хөл хориог цуцалж эхэлснээс хойш коронавирусийн тархалт нэмэгдэж өчигдөр /2020.05.10/ 1.3 хувиар өсжээ. Энэ тоо сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд нэг хувиас дээш гарсан анхны тохиолдол юм.
Өнгөрсөн лхагва гарагт /2020.05.06/ канцлер Ангела Меркель 16 хотын захирагчтай онлайнаар хуралдсаны эцэст хөл хориог цуцлах шийдвэр гаргасан . Харин бямба гарагт /2020.05.09/ олон мянган германчууд нэг дор цуглан хөл хориог бүхэлд нь цуцлахыг шаардан жагсаал хийжээ.
Б.УЧРАЛ
ЭХ СУРВАЛЖ: bbc.com
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.