ДЭЛХИЙ
Ухань хотод дахин халдвар бүртгэгдэж эхэллээ

Өнөөдрийн байдлаар БНХАУ-д коронавирусийн 17 шинэ тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн гуравдугаар сарын 11-нээс хойш гарч буй хамгийн өндөр үзүүлэлт юм. Сүүлийн 24 цагт Ухань хотод нэг тохиолдол бүртгэгдсэн байна.
Түүнчлэн Жилинь мужийн зүүн хойд хэсэгт орших Шулан хотод халдварын тоо эрчимтэй нэмэгдэж байна. Тус мужид халдвар авагсад бүгд нэг гэр бүлийн гишүүд болон тэдний ойрын хавьтлын хүмүүс аж. Нөхцөл байдалтай холбогдуулан Жилинь мужийг халдварын аюулын дундаас дээш түвшинд шилжүүлжээ.
Одоогийн байдлаар Хубэй мужийн хэмжээнд шинж тэмдэггүй 616 өвчтөн хяналтад байгаа аж.
Б.УЧРАЛ
ЭХ СУРВАЛЖ: cnn.com
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.