НИЙГЭМ

ХӨСҮТ: Эмчлүүлж буй хоёр иргэний бие хүнд байна

Өнөөдөр /2020.05.11/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа,

 “Өчигдөр буюу тавдугаар сарын 10-нд Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Харин ХӨСҮТ-ийн болон Дархан-Уул аймгийн лабораториудад нийт 107 хүнд шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй. Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д одоогийн байдлаар 107 хүн тусгаарлагдаж, эмчлүүлж байна. Халдвар аван эмчлүүлж буй 30 тохиолдлын хоёрынх нь бие хүнд байна. Харин 28  нь дунд зэрэг биеийн байдалтай. Үүгээр дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийг хоёр удаа давтан шинжиллээ” гэлээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button