ДЭЛХИЙ

АНУ-д "COVID-19”-ийн дархлаатай болохын тулд халдвар авах хүсэлтэй иргэд олширчээ

Дэлхий нийтээрээ коронавирусийн халдвараас айж, сэргийлж байхад эсрэгээрээ халдвар авахыг хүссэн хүмүүс гарч ирэх болжээ.

Тодруулбал, АНУ-ын Нью-Йорк мужид коронавирусийн халдвар авах гэсэн хүмүүст зориулсан "Коронавирусийн үдэшлэг” зохиох болжээ. Тус үдэшлэгийг зохион байгуулагчид зориуд халдвартай хүнийг сонгож урьдаг байна. Харин үдэшлэгт ирсэн хүмүүст тэрхүү халдвар тээгчтэй ярилцаж, ойр байж зориуд өвчний халдвар авахыг хүсэх болж.

Учир нь коронавирусээс хамгаалах хамгийн сайн арга нь энэ өвчний дархлааг өөртөө бий болгох явдал гэсэн ойлголт Америкт тарсан аж.  Нэгэнт дархлаатай болсон үед халдвар авсан ч өвдөхгүй байх бүрэн магадлалтай гэж тэд үзэж буй юм.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: techtimes.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button