Нийгмийн

Галт зэвсгээр тоглож байсан хүүхэд сум алдаж хүн гэмтээжээ

Архангай аймагт бага насны хүүхэд буугаар тоглож байхдаа сум алдаж улмаар хүн буудаж гэмтээсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, Өнгөрсөн тавдугаар сарын 8-ны өдөр тус аймгийн Жинст суманд оршин суух хүүхэд өвөөгийндөө байсан ТОЗ-8 маркийн буугаар тоглож байхдаа сум алдаж, 58 настай эрэгтэйг бууджээ.

Золоор буудуулсан иргэнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай хүргэсэн бөгөөд амь насанд аюулгүй өнгөрсөн аж. Хэргийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж буй бөгөөд хүүхдийн асран хамгаалагч нарт хариуцлага тооцох аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button