Гадаад мэдээ

Буриадын иргэн МУ-ын иргэнд зэвсэг зарсан хэргээр таван жил хорих ял сонсчээ

ОХУ-ын ФСБ-ын Буриадыг хариуцсан газрын ажилтнууд Буриадын иргэн, Монгол Улсын иргэнд галт зэвсэг, сум худалдаалж буй хууль бус үйлдлийг таслан зогсоожээ. Улмаар ФСБ-ын мөрдөн байцаах хэлтэс ОХУ-ын Эрүүгийн хуулийн 222-т заасны дагуу "Зэвсэг, галт зэвсгийн үндсэн хэсэг, сум хэрэгслийг хууль бусаар олж авах, шилжүүлэх, худалдах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэх, тээвэрлэх" зүйл ангиар хэрэг үүсгэн шалгалтыг ажиллагаа явуулжээ. Улмаар Зэвсэг хадгалах, авч явах зөвшөөрөлгүй хэд хэдэн галт зэвсэг, сумыг өөрийн найз нартаа хууль бусаар түр хадгалуулахаар шилжүүлсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.

Түүнчлэн Ж нь Монгол Улсын иргэнд хууль бусаар галт зэвсгийн сум худалдсан гэж ОХУ-ын Буриадыг хариуцсан газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Иймд Улаан-Үд хотын Советский дүүргийн шүүхийн шийдвэрээр Буриад иргэн Ж-г хүнийг буруутай  гэж үзэн 5 жил 1 сарын тэнсэн харгалзах ял шийтгэжээ. Харин хэргийн явцад хураан авсан зэвсэг, сумыг Оросын гвардид шилжүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2024-09-13 09:33

АРАЙ ЧАНГА ЯЛ ӨГЧЭЭ ХӨӨРХИЙД

Холбоотой мэдээ

Back to top button