НИЙГЭМ

Энэ оны тав, зургаан сард 250 мянган хүн АЖЛЫН БАЙРГҮЙ болно

Дэлхий нийтээр тархаад байгаа коронавирусийн цар тахал дэлхийн эдийн засгийг өвдөг сөхрүүлээд байгаа. Манай улсын эдийн засагч сайнгүй байна. “Даарин дээр давс” гэгчээр Европын холбооны хар жагсаалтад орох улсуудын эгнээнд багтчихсан яваа юм.

МҮХАҮТ-аас “өнөөдрийн байдлаар 46 мянган иргэн ажлын байргүй болсон. Цаашид 250 мянган хүн ажлын байргүй болно” гэдгийг сануулсаар байгаа юм.

Энэ талаар МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин “Санхүүгийн гол эх үүсвэрүүдийг дэмжин ажиллах хэрэгтэй байна. Одоо улирлын шинжтэй ажил эхлэхтэй холбоотойгоор барилга, уул уурхай, хөдөө аж ахуй гэх мэт салбаруудаа бодиттойгоор дэмжих шаардлагатай. Эдийн засгийн оновчтой арга хэмжээ авахгүй бол бидний тооцоолсноор бол энэ оны тав, зургадугаар сард 250 мянган хүн ажлын байргүй болно. Ядууралд нэг сая 500 мянган орчим хүн шилжинэ гэсэн тооцоо гарсан. Эдгээр иргэд ажлын байргүй болбол нийгэмд хүндрэл үүснэ” гэж байгаа юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-11 17:07

Тэгээд яахиин турж үхэхиимүү бусад улс орнууд шиг иргэддээ мөнгөн тэтгэмж олгооч монгол хүн гэхээрээ өлсдөггүмүү

Холбоотой мэдээ

Back to top button