ДЭЛХИЙ

БНСУ-ын шөнийн цэнгээний газрууд дахь халдварын тоо 79 болж нэмэгдэв

БНСУ-ын нийслэл Сөүл хотын Итаевон дүүргийн клуб, шөнийн цэнгээний газруудтай холбоотой халдварын тохиолдлын тоо 79 болж нэмэгджээ.

Өнөөдөр /2020.05.11/ халдварын 35 тохиолдол шинээр илэрсэн нь дөрөвдүгээр сарын 9-нөөс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

“Бид клубээр үйлчлүүлсэн 5517 хүнийг мэдээллийг олж авч, тэдний 2405-тай холбоо тогтоосон боловч 3112-той нь холбогдож чадаагүй байна. Энэ нь зориуд утсаа авахгүй байгаа юм уу буруу дугаар өгсөнтэй холбоотой” гэж Сөүл хотын захирагч Пак Вон Сон хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

Хэдийгээр зарим улс орнуудад халдварын тархалт намжиж, халдварын шинэ тохиолдлын тоо буурч байгаа хэдий ч гадаад орны хэд хэдэн судалгааны байгууллага, вирус судлаачид халдварын хоёр дахь давлагаа ирэх намар гарч болзошгүй гэдгийг анхааруулсаар байна.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: yna.co.kr

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button