УЛС ТӨР

“Талбайн усан оргилууртай цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад ОРНО”

Хотын дарга С.Амарсайхан энэ долоо хоногийн ээлжит мэдээллийг өнөөдөр /2020.05.11/ цахимаар хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Энэ үеэр Д.Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил хэдэн хувьтай явж байгааг сэтгүүлчид тодруулсан юм.

Эл асуултад тэрээр, “Д.Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил бол зөвхөн усан оргилуур биш. Энэ бол иж бүрэн автомат усалгаатай цэцэрлэгт хүрээлэн, хоёр талдаа тус бүр 30 хүнд үйлчлэх хүчин чадалтай ариун цэврийн байгууламжтай бөгөөд бага насны хүүхэдтэй ээжүүд хүүхдээ хуурайлах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх боломжтой байдлаар тохижуулагдана. Мөн жилийн дөрвөн улиралд ашиглах  боломжтой буюу өвөл нь мөсөн гулгуурын талбай, зун нь усан оргилуур, задгай театртай байна. Уг ажил 60 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. Зургаадугаар сарын эхээр бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөөд, хот тохижилтын ажилтнууд ажиллаж байна” хэмээлээ

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-11 19:32

Т�##�байн шинэ цэцэрлэгт хүрээлэнд зарцуулагдсан хөрөнгийн тооцоог юм мэддэг хүмүүс нь бодож гаргаад зүгээр л түмэнд хэлчихвэл идсэн уусан нь гараад ирнэ дэн.

Иргэн
Иргэн
2020-05-11 20:42

Хотын төвд оо байхгүй хэцүү байсан шүү.тохижилт хийгдэж л бгаа юм бна.хотын дарга,хийж буй хүмүүстээ баяр хүрэгэё.

Hotiin dargiig demjij baina
Hotiin dargiig demjij baina
2020-05-12 11:17

Hotiin dargiig demjij baina! Ulaanbaatarchuudad ger buleree tsagiig unguruuh, salhilah gazar tun tsuun baidag, baigaa hed ne unetei, bas hotiin tuwuus zaiduu

Холбоотой мэдээ

Back to top button