Өнөөдрөөс ОХУ-д ажлын өдрүүд эхэллээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусийн нөхцөл байдлын талаар хийсэн зөвлөгөөний үеэр ажлын бус өдрүүд дууссаныг мэдэгдлээ.
Тэрбээр "Ажлын бус өдрүүд зургаан долоо хоног үргэлжилсэн болохыг онцлон дурдсан байна. Одоо эмнэлгийн тогтолцоонд хэт их ачаалал өгөх эрсдэл байхгүй болсон тул амралтын өдрийг цуцалж болно. Гэсэн хэдий ч коронавирусийн цар тахалтай хийж буй тэмцэл үргэлжилсээр байгаа учир хязгаарлалтын арга хэмжээнээс нэгэн зэрэг гарах боломжгүй” гэдгийг мэдэгдэв.
Түүнчлэн өмнө нь авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд хязгаарлалтын дэглэмээс үе шаттайгаар гарах боломжийг олгох аж. Эдийн засгийн суурь салбарт ажилладаг аж ахуйн нэгжүүд боломжтой бол тавдугаар сарын 12-нд ажлаа үргэлжлүүлнэ. Үйл ажиллагаа нь хараахан сэргээгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн ажилчдын хувьд цалин хөлсийг нь олгох ёстой бөгөөд олон нийтийн арга хэмжээг хориглосон хэвээр байна.
Б.УЧРАЛ
ЭХ СУРВАЛЖ: tass.ru















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.