НИЙГЭМ

ЭМЯ: Хүмүүсийн 40-50 хувь нь шинж тэмдэггүй өвчилж, халдвар тарааж байна

Өнөөдөр /2020.05.12/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Мэдээллийн эхэнд тус яамны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл,

“ДЭМБ-ын байгууллагаас ээлжит зөвлөмж, мэдээллүүдийг улс орнуудад хүргэсээр байна. Нийт өвчлөгсдийн 40-50 хувь нь шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилж, халдвар цааш тарааж байна. Мөн тусаад эдгэсэн хүмүүст эсрэг бие үүсэх буюу дархлал тогтох нь бага байна. Иймд хүн бүрд коронавирусийн халдвар авах эрсдэл бий гэдгийг анхаарах хэрэгтэй.

Мөн хөл хориог жаахан ч болтугай сулруулбал аюултай гэдгийг Ухань хотод болж буй үйл явдал харуулж байна. Сүүлийн өдрүүдэд БНХАУ-ын тус хотод халдвар дахин дэгдэж эхэлсэн. ХБНГУ-д ч мөн хөл хориог сулруулсны дараа эргээд халдвар дэгдэж эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна.

Иймд ДЭМБ-аас улс орнуудыг хөл хорионы дэглэмээ сулруулахаас өмнө гурван асуултад бүрэн хариулахыг зөвлөж байна. Нэгт, цар тахал бүрэн хяналтад байна уу? Хоёрт, халдвар дахин дэгдвэл аюулыг хяналтад авч чадах уу? Гуравт, халдвар авагсдын хавьтал, холбоог бүрэн илрүүлж чадах уу?” гэлээ.

Мэдээллийн төгсгөлд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Монгол Улсад шинэ коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдээгүй гэдгийг хэлсэн юм. Харин нэг өвчтөн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарч буй сайн мэдээтэй аж. Дахин хоёр хүнийг эдгэсэн гэж үзэхэд тун ойртсон бөгөөд нэг давтан шинжилгээний хариуг хүлээж буй юм байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button