ДЭЛХИЙ

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенс тусгаарлагдаагүй гэв

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенсийн ойрын туслах нь коронавирусийн халдвар аван нь тогтоогдож, түүнийг тусгаарлагдсан гэх мэдээлэл тарсан. Түүнээс гадна Ерөнхийлөгч Дональд Трампын туслах, Иванка Трампын туслах зэрэг Цагаан ордны хэд хэдэн ажилтнаас халдвар илрээд буй.

Дэд ерөнхийлөгч Майк Пенсийг тусгаарлалтад орсон мэдээллийг Цагаан ордон үгүйсгэж өчигдөр /2020.05.11/ мэдэгдэл хийсэн.

Майк Пенсийн төлөөлөгч Девин О’Мэлли  “Дэд ерөнхийлөгч тусгаарлагдаагүй, ажилладгаараа хэвийн ажиллана. Тэрээр өдөр бүр шинжилгээ өгч байгаа бөгөөд хариу нь сөрөг гарч байгаа” хэмээн мэдэгдсэн байна.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: reuters.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button